Ч.ЧИМЭД дарга 544 САЯЫГ ҮР АШИГГҮЙ үржээ!!!
Сэдэв, асуудал
/
2022-06-18

Увс аймгийн Засаг дарга Ч.ЧИМЭД  ТӨРИЙН ХУУЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ  зөрчсөн  үйлдэл гаргажээ. 

Тухайлбал УЛСЫН ТӨСӨВ ХҮНДЭРСЭН гээд ЗАСГИЙН ГАЗАР нь  төсөв хэмнэх 43-Р ТОГТООЛ гэгчийг үйлдсэн. Тус тогтоолд ТӨРИЙН болон түүний оролцоотой байгууллага аж ахуйн нэгжүүд УЛСЫН ТӨСӨВ ХЭМНЭХ, ШААРДЛАГАГҮЙ, ТЭВЧИЖ БОЛОХ ЗҮЙЛД ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХГҮЙ байхыг үүрэгдсэн байдаг
Харамсалтай нь  удаа дараагийн ХАТУУ ХӨЛ ХОРИОНООС үүдэлтэй  элдэв шийдвэр, тогтоолын ард ТУЙЛДАЖ ирсэн ард иргэдийн халааснаас бүрддэг УЛСЫН ТӨСВИЙГ шаардлагагүй зүйлд ТЕНДЕР нэрийдлээр үрдэг, үрсэн мөнгөө ТӨРИЙН ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН гэх хэдхэн үгээр хаацайлдаг УВАЙГҮЙ дарганцарууд олширч байна.  Төрийн ажлыг ЭЗЭН ҮГҮЙ , ХУУЛЬ ҮГҮЙ  мэт харагдуулж ТӨСВИЙН МӨНГӨНД хувийн өмч адил хандагсад олширч байхад  ДҮЛИЙ СОХОР мэт ТӨРТЭЙ байгаад хэнийг буруутгах вэ? 
ЗАСГИЙН ГАЗАР нь тогтоол гаргачихсан ЦАР ТАХЛЫН хууль үйлчилж байхад Увс аймгийн засаг дарга  Ч.ЧИМЭД ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИЖ  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,  АВТО МАШИНОЙ ТЭМДЭГЛЭХ ажилд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС   544 САЯ ТӨГРӨГ үржээ

БАРИМТ:

Увс аймгийн засаг дарга Ч.ЧИМЭД ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЗӨРЧИЖ 2021 оны 10-р сарын 22-ны өдөр БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 100 ЖИЛИЙН ОЙД дэмжлэг үзүүлэх нэрээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 5 САЯ төгрөг үржээ

2021 оны 05-р сарын 17-ны өдөр ЦЭРГИЙН ШТАБАД гэх утгаар ТOYOTA LAND CRUISER 100 АВТОМАШИН худалдан авчээ.  Тус ажлын хүрээнд “УВС ӨГӨӨМӨР ӨГӨӨЖ” ХХК гэх харилцагчийн данс руу  39.8 САЯ төгрөг зарлагаджээ

Мөн Ч.ЧИМЭД дарга ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАРТАА аялал жуулчлал ярьж ИХ ХЭМЖЭЭНИЙ мөнгө үрэх ажлын төсөв гаргуулах ажлыг дэмжчихжээ. Уг нь энэ мэт шаардлагагүй ажлыг түдгэлзүүлэх эрх нь ЗАСАГ ДАРГЫН мэдэлд байдаг
Тодотговол 2021 оны 04-р  сарын 16-ны өдөр Увс аймгийн ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРААС ЖУУЛЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦЭГ, ОТОГЛОХ ТАЛБАЙ БАЙГУУЛАХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 500 САЯ төгрөг үржээ

 

ТӨР ЗАСАГ нь  ТӨСӨВ ХЭМНЭХ үүрэг өгөөд байдаг. Төрийн алба, даргын сэтэр зүүгсэд нь энэ мэт авирлаад байж болдог юм уу!!!

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.253.39)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.