Орхоны Засаг С.Батжаргал 7,5 саяар ЗЭС АЯГА авч, ЗОЧИД БУУДАЛД 7,5 саяыг үрж ТҮМНИЙ МӨНГӨӨР "ТОГЛОЖ" байна!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-18

Орхон аймгийн удирдлагууд ч ТАТВАР төлөгчдийн мөнгөөр ТУЙЛЖ байгаа бололтой. Монгол Улсын хууль тогтоох дэд байгууллагаас саяхан ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ баталсан. Энэ хуулиар онц шаардлагагүй худалдан авалт, бараа үйлчилгээг зогсоож төсвөө хэмнэ гэсэн. Төсөв гэдэг бол ард иргэд та бүхний төлсөн татварын мөнгө. Үүнийг нэн чухал, ач холбогдолтой зүйлд л зарцуулах ХУУЛЬТАЙ. Хуулийг хүн бүр дагаж мөрдөх учиртай.

Улсын хууль, Засгийн шийдвэрийг биелүүлдэггүй хэд хэдэн аймаг, агентлагууд байдгийн нэг нь ОРХОН АЙМАГ. Тус аймгийн Засаг дарга С.Батжаргал, түүний шууд удирдлагын хүн Д.Соёлчхүү нар Төр засгийнхаа бодлого шийдвэрийн эсрэг арга хэмжээ явуулж, төсөв санхүүг онц хэрэгцээгүй зүйлд зарцуулсан байх юм. Тодруулбал, Тангараг өргөсөн төрийн албан хаагчдад 7,5 сая төгрөгөөр тус бүр нь 50 мянган төгрөгийн үнэтэй ЗЭС АЯГА 150 ширхэгийг, тус бүр нь 14 мянган төгрөгийн үнэтэй САНДЛЫН ХИВС 150 ширхэгийг 2.1 сая төгрөгөөр худалдан авч улмаар ЗОЧДОД ТАРААЖЭЭ.

Энэ нь “ТӨСВИЙН ХЭМНЭЛТИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” Засгийн газрын 43-р тогтоолын 1.3-т заасан “цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгал (цүнх, календарь, мэндчилгээ г.м)-ын зардлыг гаргахгүй байх”  гэснийг ЗӨРЧСӨН.

 

Түүнчлэн УИХ-аас баталсан ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ-г ноцтой зөрчиж татвар төлөгчдийн төлсөн 98 сая төгрөгөөр “ЗУЛЗГАН МОД ЗӨӨХ” захирамж гаргажээ. Ногоон байгууламж нэмэгдүүлэх гэж байгаад ЗУЛЗГАН МОДЫГ НЬ зөөж, байгаль орчноо сэндийчих гэж байна. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг ардын мэргэн үг бий. Зүгээр байгаа зүйлийг засаж сайжруулна гээд их хэмжээний төсөв ЗАРЛАГАДСАН ч үр дүнд хүрэхгүй, үрэн таран болох вий!!! Энэ мэтээр төрийн хууль, Засгийн тогтоолоо НОЦТОЙ ЗӨРЧИЖ, хууль үйлчлэхгүй мэт АВИРЛАЖ БАЙГАА Орхон аймгийн удирдлагуудад АНХААРАЛ ХАНДУУЛЖ, ХАРИУЦЛАГА ТООЦВОЛ яасан юм бэ Ц.Нямдорж сайд аа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.224.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.