Налайхын УДИРДЛАГУУД Улсын хууль, Засгийн тогтоолыг үл тоож, түмний мөнгөөр ГАРАА УГААЖ БАЙНА УУ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-19

Монгол Улсын Их хурлаас баталсан хууль, тогтоол бүрийг засаг захиргааны бүх нэгж дагаж мөрдөх жамтай. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр баталсан ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ Нийслэлийн Налайх дүүргийн удирдлагууд ХЭРЭГЖҮҮЛЭХГҮЙ байна. Тус хуульд 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглосон. Гтэл Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Алтангэрэл 2022 оны 05 дугаар сарын 05-ний өдөр зардал гаргах А/58 тоот тушаал гаргаж “Тика” олон улсын байгууллагын Ү.Н.Ёрулмаза болон бусад хүмүүст ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, бэлэг дурсгал гардуулахаар ТӨСВӨӨС 450 мянган төгрөг зарлагаджээ!!

15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэсэн заалтыг зөрчиж Дүүргийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн алба хаагчдыг СУРГАЛТАД ХАМРУУЛЖ улмаар ТӨСВӨӨЛ ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨЛЖ төлбөрт нь ХОЁР САЯ гаруй төгрөгийг даасан байна.

Түүнчлэн төрийн албан хаагчдыг ТУРШЛАГА СУДЛАХ, өөр байгууллагын үйл ажиллагаатай танилцах зорилгоор дотоод албан томилолтоор явуулсан. Энэхүү тушаал нь Төрийн хэмнэлтийн хуулийн 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэснийг ЗӨРЧЖЭЭ!!!

Тус хуулийг 21.2.Хууль зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж тодорхой заажээ!! Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар та өөрийн шууд удирдлагын хүн Тамгын газрын дарга Ж.Алтангэрэлдээ хариуцлага ТООЦОХ УУ!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.87.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.