Өвөрхангайн Засаг дарга А.Ишдорж ХИМИЙН ХОРТОЙ БОДИСЫГ орон нутагтаа УСТГАХ захирамж гаргажээ
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-23

Монгол Улсын үндсэн хуульд “..иргэн нь эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж заасан. Гэвч нийтийн эрх зөрчигдсөөр байна. Тодруулбал Өвөрхангайн Засаг ноён А.Ишдорж нутагтаа ХИМИЙН ХОРТ БОДИС булшлах захирамж гаргажээ. Энэхүү захирамжийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ний өдрийн А/161 тоот болгосон.

"химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг хэлдэг.

Монгол Улс 1996 онд “Аюултай хаягдал, хаягдлын устгалын хил дамжсан хөдөлгөөний тухай” Базелийн конвенц, 2001 онд “Аюултай зарим химийн бодис болон шавьж устгах бодис /пестицид/-ыг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх, урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын  тухай” Роттердамын конвенц, 2004 онд “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын конвенцод тус тус нэгдэн орсон.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.20.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.