Боловсролын сайд Л.Энх-Амгалан ХУУЛЬ ЗӨРЧИЖ 38 сая төгрөг ЗАРЛАГАДСАН уу
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-06-28

УИХ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр Монгол улсын их хурлаар “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ” гэх сүржин нэртэй, даржин хууль баталсан. Энэ хуулийг төрийн бүх байгууллага дагаж мөрдөх ёстой. Харин Засгийн газрын зарим сайдуудад хамаагүй бололтой. Ялангуяа Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар төрийн хуулиа уландаа гишгэх мэт үйлдэл гаргажээ.

Төрийн хэмнэлтийн тухай хуульд “15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх” гэсэн заалт бий. Гэтэл Боловсрол Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Төрийн хэмнэлтийн тухай хуулиа ноцтой зөрчиж “БАТЛАМЖ ГАРДУУЛАХ, УУЛЗАЛТ, ХҮНДЭТГЭЛ”- зэрэгт 38 сая төгрөг зарцуулах ТУШААЛ гаргажээ!!

Уг тушаалдаа Заал, лед дэлгэцийн түрээсэнд 2,6 сая төгрөг, хүндэтгэлийн арга хэмжээнд 22 сая төгрөг, батламж хэвлүүлэхэд 5,25 сая төгрөг, анонс, нэрийн таг хэвлүүлэхэд 2,5 сая гэх мэтээр зарлагаджээ!!

УИХ-аас уг нь энэ мэт хэрэггүй, үр ашиггүй үйл ажиллагаанд мөнгө зарлагадахаа боль гэсэн хууль баталчихаад байхад УИХ-ын гишүүн, төрийн сайд нь хуулиа зөрчсөн байхаар хуулийг хэрэгжүүлэх вэ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.224.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.