Б.Сүх-Очир: ХЯТАД улсаас ХОЁР ИХ НАЯД төгрөгтэй тэнцэх 650 сая долларын ЗЭЭЛ АВНА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-06-29

Монгол Улсын Их хурал жил бүр алдагдалтай төсөв баталсаар ирсэн. Төсвийнхөө алдагдлийг нөхөх зорилгоор гадаадаад “таатай нөхцөлтэй, бага хүүтэй, урт хугацаатай зээл” гэгчийг авсаар Засгийн газрын нийт гадаад өр 33,8 тэрбум доллар болов.

Тэгвэл найо наадам гээд олон түмний анхаарал сарнисан энэ эгзэгтэй цаг үеийг далимдуулан Засгийн газар “хулгайч нохой” шиг авирлаж БНХАУ-аас дахин их хэмжээний зээл буюу 650 сая доллартай тэмцэх хэмжээний ӨР ТАВИХ гэж байгаа аж. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат тайлбар хийхдээ “2,9 тэрбум долларын өр байгаагаас АХБанк 1,8 тэрбум доллар, ДБанк 809 сая доллар, УОВС 99 сая доллар, ХАА-г хөгжүүлэх олон улсын сан 29,7 сая ЕХОБ 27,3 сая, ЕСБХБанк 26,3 сая долларын тус тус өртэй гэв. Харин гадаад зээл тусламжийн хувьд 2,8 тэрбум долларын өр байгаагаас 1,2 тэрбум доллар Япон улсаас, НЭГ тэрбум дооларын зээл Хятад улс, 155 сая доолар Солонгос, Герман улс 102 сая, Энэтхэг улс 82 сая долларын зээлтэй байгаа” гэв.

Түүнчлэн Сангийн яамны газрын дарга Б.Сүх-Очир тайлбартаа “Монгол Улсын Засгийн газар 1991 оноос 2001 хүртэл 7,7 тэрбум долларын өр, зээл гаднаас авсан байдаг. Үүнээс 1,9 тэрбум долларыг нь төлсөн. Хөнгөлөлттэй зээлийн үлдэгдэл 5,9 тэрбум доллар л үлдсэн. Засгийн газрын хэмжээнд бол БНХАУ-ын өр НЭГ ТЭРБУМ доллар. Улсын нийт 33,8 тэрбум долларын өрөөс 3,8 тэрбум доллар нь холбоотой” гэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдийн хувьд "Өмнөх 30 жилийн хугацааны алдаа завхарлыг засах гэж бөөн юм болж байна. Гашуунсухайтын төмөр замыг тавьна гэхээр нүүрс тээвэрлэдэг улстөрчдийн явуулж байгаа улстөр. Шуудхан хэлэхэд тийм зүйл болохгүй. Боллоо гэхэд би зорилгоосоо няцахгүй гэв" Гэтэл Төрийн ордонд болсон Байнгын хорооны хуралдааны үеэр Сангийн яамныхан ЗЭЭЛ АВЧ ТӨСВИЙН АЛДАГДЛАА НӨХНӨ гэдгээ илэрхийлчихсэн. Ерөнхий сайд, Сангийн яамны төлөөллүүдийн хэн нь үнэн яриад, хэн нь худлаа яриад байна вэ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.29.70)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.