Зуднаар нохой зоолно гэгчээр КОВИДЫН ҮЕД Ерөнхий аудиторын ОРЛОГО ОГЦОМ ӨСЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-05

Татварын газрын нэгдүгээр хүн байхдаа НӨАТ-ын асуудалд нэр хавчуулагдан улмаар албан тушаалаасаа буусан Д.Занданбат УИХ-ын дарга Г.Занданшатарын ТАТААСААР Аудитын газрын дарга болтлоо ДЭВШСЭН.

Тэгвэл Д.Занданбат даргын орлого нь өнгөрсөн хоёр жил буюу дэлхий нийтээр ковидтой тэмцэж, иргэд уух эмээ авч чадахгүй болтлоо санхүүгийн хязгаарлалтад байх үед огцом өссөн байна. Тодруулбал, тэрбээр 2020 онд 44468.13 хэмжээний хувийн хөрөнгөтэй байсан бол  2021 онд 51362.24 болж нэмэгдсэн байна. Гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь ч бас 38700.00  болж нэмэгджээ.

Орон сууц болон авто зогсоол, үйлчилгээний газруудаа 808 сая төгрөгөөр үнэлсэн бол Суудлын жижиг машин,Porsche, Cayenne автомашинаа 60000.00 саяар үнэлж, хадгаламжаа 3 сая гаруй мянгаар өсгөж, 4 сая 218 мянган төгрөг болтол нь өсгөсөн байна. Гадаад худалдаа, үсчин гоо сайхны соланы чиглэлээ Ти Эс энд Ти ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.183.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.