Г.Батзам дарга аа! Татвар төлөгчдийн мөнгийг ХООЛ ЦАЙНД зарцуулж байхаар БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ хийгээч!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-06

Говьсүмбэр аймгийн удирдлагууд татвар төлөгчдийн мөнгийг ИДЭЖ УУХ зүйлд зарцуулсаар байна. Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн Говьсүмбэр аймагт ажиллахдаа УНТАХ БАЙР, ИДЭХ ХООЛНЫ мөнгөнд татвар төлөгчдийн 1.8 сая төгрөгийг зарцуулсан тухай баримтын манай сайт өмнө нь хөндөж байсан удаатай. Тэрчлэн 2021 оны хоёрдугаар сард Засгийн газраас баталсан 43-р тогтоолыг үл хэрэгсэн 150 сая төгрөгөөр Засаг даргын тамгын газрын хамт олон нь ХООЛОНД ОРЧИХСОН баримтыг мөн хүргэсэн.

Тэгвэл тус аймгийн удирдлагууд өөрсдөө хооллож цадаад өөр иргэдийг ХООЛОНД ДААДАГ болжээ. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Содном 2022 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн А/14 тоот тушаалаар УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ ХНН-ийн 15 хүний ХООЛ ЦАЙНЫ зардалд 202 мянга 500 төгрөг, мөн өдрийн А/13 тоот тушаалаар ОХУ-аас БНХАУ-руу хийн хоолой дамжуулах төслийнхөнд ХООЛ ЦАЙНЫ ЗАРДАЛД 465 мянган төгрөгийг гаргажээ. Өөрөөр хэлбэл нэг өдрийн дотор ХООЛ ЦАЙНД 800 мянган төгрөг зарцуулсан байна.

Тэрчлэн 2022 оны 05 дугаар сарын 27-ний өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Д.Содном тушаал гаргаж 1,1 сая орчим төгрөгөөр мөн л ПИЦЦА, БУРГЕР, ТОРТ, ЧИХЭР, ЖИМС худалдан авсан байна. Гэтэл аймаг, суманд нь шийдвэрлэх асуудал өч төчнөөнөөрөө овоорч, шийдэл, төсвөө хүлээж байгаа. Харин энэ аймгийн УДИРДЛАГУУД ИДЭЖ УУЖ ХАНАДАГГҮЙ БОЛОЛТОЙ.  2022 оны 4 дүгээр сарын сүүлээр УИХ-аар ёсчлон баталсан “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ”-г ноцтой зөрчиж 6 сая 875 мянган төгрөгийг ЗАСАГ ДАРГЫН НӨӨЦ хөрөнгөнөөс гаргажээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.183.50)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.