Төрийн хуулийг УЛАНДАА ГИШГЭЖ, төсвийн мөнгийг САЛХИНД ХИЙСГЭЖ байгаа Н.Ууганбаяр хурандаад ХАРИУЦЛАГА ТООЦОХ уу?
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-07

Монгол Улсын их хурлаас ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ гэгчийг батлан гаргасан цагаас төрийн байгууллагууд мөнгөө хэмнээд илүү дутуу зардал гаргахаа больчихсон. Өмнө нь бол хэн гэдэг удирдлагатай, ямар байгууллага байхаас үл хамааран ДАРГЫНХАА 00 өрөөг шинэчилдэг байсан. Төрийн хууль улам хатуу болж, бүсээ чангалж байгаа энэ цаг үед Гадаадын иргэн харьяатын газрын удирдлага л МӨНГӨӨР БОРОО ОРУУЛАХ мэт ёстой цацаж байна. Уг нь хуулиар хориглочихоод байхад шүү дээ. Тодруулбал Төрийн хэмнэлтийн тухай хуульд “10.1.Үйл ажиллагааны чиглэл, ашигт ажиллагааны түвшнийг харгалзан төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, бусад албан хаагчид олгох цалин хөлсний нийтлэг жишгийг төрийн өмчит хуулийн этгээдийн хувьд Засгийн газар, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн хувьд тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.” 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглоно гэсэн байна.

Гэтэл Гадаадын иргэн харьяатын газрын дарга хурандаа Н.Ууганбаяр гэгч нөхөр юу хийдэг, улс оронд ямар гавьяа байгуулдаг нь тодорхойгүй байгууллагыг удирдаж байхдаа 2022 оны 06 дугаарын сарын 24-нд 8 сая 666 мянган төгрөгийн УРАМШУУЛАЛ олгожээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.140.196.185)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.