Хувийн өмчийг ТӨР нь ДЭЭРЭМДЭХ технологийн ГОЛ АВТОР Б.Цэнгэлийн ХӨРӨНГӨ ковидын жилд НЭМЭГДЖЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-08

МАН-д морь нохой мэт зүтгэсэн хөгшчүүл АЛБАН ТУШААЛД очсоныхоо дараа залуучууддаа буруу үлгэр үзүүлдэг хэвээрээ байна. Тэдний гол төлөөлөгч нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Болдын Цэнгэл юм. Засгаас сул цалин авчихаад ДЭЭРЭМ ХИЙЖ суугаа нэгэн хэмээн зүйрлэж болох юм. Хувийн хэвшлийн олигтой ашигтай, амттай болгонд хуруугаа дүрж, хушуугаа нэмэрлэж явдаг нэгэн. Тэрбээр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болсоноосоо хойш ЭРДЭНЭТ, ХӨТӨЛ, ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГ гээд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын шилдэг аж ахуй нэгжүүдийг ТӨРИЙН НЭР БАРЬЖ дээрэмдэх ажиллгаанд оролцсон этгээд.  Тодруулбал “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”, “Эрдэнэт үйлдвэр”-ийн харьяанд байсан “Эрдэнэт-Медипас” эмнэлэг зэргийг ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ХАРУУЛАН хувийн хэвшлээс алдаа хайж, дээрэмдэж авсан үйл явдалд голлох байр суурьтай оролцсон хүн яах аргагүй мөн. МАН-дуулж, ХҮЧЭЭ НЭГТГЭЖ хувийн хэвшлээ дээрэлхэж буй Засгийн газрынхан КОВИДООР ДАЛИМДУУЛЖ овоо хөлжсөн бололтой.

 

 

Ковидын хоёр жилд энгийн иргэд ядуурч, жижиг дунд бизнесүүд дампуурч, ажилгүйдэл, ядуурлын эгнээнд шилжсэн байхад Б.Цэнгэл даргын гэр бүлийнхний орлого 84 саяас 124 сая болтлоо огцом нэмэгдсэн байна. Харин өөрийнх нь орлого бага зэрэг хомсдож 44 сая болж буурчээ!!

Үл хөдлөхийн нэг орон сууц, зуслангийн байшин, үйлчилгээний обьект, оффисийн байр хоёр, нэг гэр, хоёр авто гарааш зэрэг долоон байгууламжаа НЭГ ТЭРБУМ 200 гаруй саяар үнэлсэн бол 75 сая төгрөгийн RAW-4 маркийн автомашинтай, эзэмших эрхийн 1,7 га газраа 160 саяар үнэлсэн бол 190 сая орчим төгрөгийн үнэ бүхий ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ, дотоодын банкинд 17 саяын хадгаламжтай бол бусдаас 201 сая төгрөгийн АВЛАГАТАЙ аж.

Тэрбээр Хятадын хөрөнгө оруулалттай “Монголиан Эл Би Эс ХХК”-ийн 51 хувийг, худалдааны зуучлал, программ хангамжийн “Санхүүгийн тооцоолох групп ХХК”-ийн 50 хувь, арьс шир боловсруулах “МОНАШ” ХХК-ийн 25 хувь, Гадаад худалдаа, ашигт малтмалтын “ДНЦ” ХХК-ийн 50 хувийг тус тус эзэмшдэг байна. Төрд олон жил ажилласан ч хувийн аж ахуй компаниуд нь ашигтай, боломжийн ажиллаж байгаа энэ мэт дарга нар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ХУМСАЛЖ суухаар залуу үедээ ажлаа өгөөд санаа амар сууж байвал өөрт нь амар баймаарсан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.6.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.