Хороод нь ХОГОНДОО ДАРАГДАЖ, ШАР УСНЫ ҮЕРТ автсан Сүхбаатар дүүргийн дарга нар 40 саяар ГАРААШАА ЗАСУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-19

Нийслэлийн дүүрэг дотор АРДЧИЛЛЫН ЦЭНХЭР ТУГИЙГ намируулсан ганц нь их хотын хойморьт орших СҮХБААТАР ДҮҮРЭГ. Сүүлийн 10 жил энэ дүүрэгт АН-ынхан эрх барьж, эрх чөлөөгөө эдлэж, хуульгүй мэт авирлаж, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байгаа.  Хороо нь хогондоо дарагдчихсан, хотын төвийн гол нүүр царай болсон дүүрэг гээд бод. Зуслангийн бүсийн иргэд нь өвөл мөсөн дунд хөлдөж, урин дулаанд шар усны үеэрт эндчих шахам хэцүүхэн аж төрдөг. Гэтэл дүүргийн удирдлага нь тоосгон гарааш нураах, хорооны ЗАСАГ ДАРГА НАРАА шагнахаас өөр зүйл хийсэнгүй.

Монгол Улсын их хурлаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ” гэгчийг баталсан. Уг хуулиар Засаг дарга нарыг тансаг машин хөлөглөх, олон орлогчтой байхыг тус тус хориглосон. Тэрчлэн ТАТВАР ТӨЛӨЧГДИЙН МӨНГИЙГ ДЭМИЙ ЗҮЙЛД зарцуулахгүй байхыг хатуу анхааруулж, ШАГНАЛ УРАМШИЛ, НЭМЭГДЭЛ ЦАЛИН ХӨЛС ОЛГОХЫГ хязгаарласан.

Тодруулбал, 15.1.2. чиг үүрэг, орон тоог давхардуулан тогтоох; 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох зэргийг ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛИАР ХОРИГЛОСОН.

Энэ хуулийг 2022 оны тавдугаар сараас эхлэн улс орон даяар мөрдөж эхэлсэн. Харин өөрсдийгөө хэмжээгүй эрхтэй, хэтийдсэн эрх чөлөөтэй хэмээн АНдуурч яваа Сүхбаатар дүүргийн удирдлагуудад энэ хууль ХУУЛЬ БИШ бололтой!! Элдэв шагнал урамшил, тэтгэмжийг олгохыг хязгаарласан байхад л Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн АН-ын дарга Х.Болормаа гэгч хууль зөрчин захирамж гарган хорооны засаг дарга нартаа ОРОН СУУЦНЫ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ гэх утгаар татвар төлөгчдийн мөнгийг ажлаа мэдэхгүй, намын гар хөл болсон нөхдүүдэд хуваан өгчээ.

БАРИМТ: Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа 2022 оны 06 дугаар сарын 15-ний өдрийн Б/74 тоот захирамжаар дүүргийнхээ нэр бүхий зургаан хорооны ЗАСАГ ДАРГА нарт тус бүр 10 сая, нийт 60 сая төгрөгийг олгосон.

БАРИМТ: Дүүргийн Засаг дарга Х.Болормаа мөн сарын 17-ний өдрийн Б/82 тоот захирамжаараа өөрийн гарын хүн болох Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболдынхоо ажлыг хангалттай хэмээн “А” үнэлгээтэй дүгнэж, улмаар үндсэн цалингийн 40 хувиар УРАМШУУЛСАН байна. Түүнчлэн бүх хорооны дарга нараа хангалттай сайн гэж үнэлж мөн л урамшуулсан.

БАРИМТ: Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд 2022 оны 06 дугаар сарын 28-нд А/80 тоот тушаал гаргаж дүүргийнхээ төв байрны В1 давхарт олны нүднээс далд байдаг авто гараашийнхаа шалыг будахад 19 сая 940 мянган төгрөг, ДОТОР ЗАСВАРТ 19 сая 993 мянган төгрөг тус тус зарцуулжээ. Иргэдийн нүднээс далд, зөвхөн дарга, даамлууд орж гардаг хүний хөдөлгөөн багатай газрыг засаж шинэчлэхийн тулд 40 орчим сая төгрөг ХИЙ ДЭМИЙ ЗАРЦУУЛЖЭЭ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.199.22)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.