ХУУЛИЙГ гууль болгож буй Архангайн Засаг даргад ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-19

Монголын хууль гурав хоногт гэж үг дэлгэрээд удаж буй. Энэ нь УИХ-аас баталсан хууль гурав хоног хэрэгжээд замхарна гэсэн ойлголтыг орчин үеийн дарга нар төрүүлдэгтэй холбоотой юм. 2022 оны 04 дүгээр сарын 29-нд Монгол Улсын Их хурлаас “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийг баталсан. Уг хууль төрийн бүх байгууллага, төрийн өмчиийн бүхий л оролцоотой газрууд дааж мөрдөнө. Төрийн тэргүүнээс төрийн үйлчилгээний албан хаагч хүртэл бүгд мөрдөнө гэсэн үг.

Гэтэл энэ хууль Архангай аймгийн АРДЧИЛСАН НАМЫН НӨХДҮҮДЭД тийм ч хамааралтай биш бололтой. Хууль зөрчсөн хэдэн тушаал шийдвэрийг гаргажээ!!

БАРИМТ: 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 3 САЯ 380 МЯНГАН ТӨГРӨГИЙГ сургалтад зарцуулсан.

БАРИМТ: Шагнал урамшууллыг хориглосоор байтал 6 сая 574 мянган төгрөгийг ШАГНАЛЫН ХАВТАС ХЭВЛҮҮЛЭХЭД зарцуулсан.

БАРИМТ: Гадны зочид төлөөлөгчдийг хүлээн авахад 3 сая 352 мянган төгрөг зарцуулж хэмнэлтийн тухай хуулийн 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглосон заалтыг ЗӨРЧСӨН.

БАРИМТ: Засгийн газрын хөтөлбөрт тусгагдаагүй тэмцээн уралдааны зардалд төсвөөс мөнгө гаргаж 3 сая төгрөгийг үр ашиггүй үрсэн.

БАРИМТ: Улсын баяр наадмыг угтан Архангай аймгийн баяр наадмын талбайг 15 сая төгрөгөөр засварлаж, төсвийг үр ашиггүй зүйлд тус тус зарцуулсан байна.

Энэ мэтээр ТӨРИЙГ ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ дураараа авирлаж байгаа Засаг даргад ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ БОЛ БАЛРАХ нь байна шүү, Ерөнхий сайдаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.151.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.