Налайхын УДИРДЛАГУУД  туршлага судлах нэрийдлээр  85 сая төгрөгийг АЯЛАЛ ЗУГААЛГА, ТАНСАГЛАЛД ЗАРЦУУЛЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-20

Нийслэлийн Налайх дүүрэг алдарт уурхайнхаа 100 жилийн ойг саяхан тэмдэглэсэн. Монгол улсын уул уурхйан салбарт жин дарах ил уурхайн баярыг тэмдэглэхийн тулд мөнгөөр туйлжээ. Тус дүүргийн ИТХ-аас шийдвэр гаргаж иргэдийн мэдээллийн цахим самбар УХААЛАГ ДЭЛГЭЦ, КОМПЬЮТЕР зэргийг худалдан авахад зургаан сая 435 мянган төгрөг зарцуулсан байна.

Харин ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаныханд СУРГАЛТ НЭРИЙДЛЭЭР өч төчнөөн мөнгийг ямар ч үр ашиггүй, хяналтгүй зарцуулсан аж. Тодруулбал, Дүүргийн ИТХ-ын ажлын албанд олон жил ажилласан нөхдүүдийг ГАДААДАД ТУРШЛАГА СУДЛАХ гэх агуулгаар аялахад нь зориулж нэр бүхий дөрвөн хүнд тус бүр 2,5 сая төгрөг нийт 10 саяын зарлага гаргажээ.

Мөн Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй 25 төлөөлөгчид тус бүр гурван сая төгрөг төсөвлөж Турк улсын Истанбул, Анталья, Памукалле зэрэг хотуудад найман хоног аялуулжээ.

 

Энэ нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байсан 43-р тогтоолыг ИЛТЭД ЗӨРЧСӨН үйл ажиллагаа бөгөөд татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулсны нотолгоо юм. Ийнхүү дур зогоор авирлаж, төсвийг хэмнэж, Засаг даргыхаа үйл ажиллагаанд үнэлэлт өгөх ёстой Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь харин ч Засаг даргаа өөгшүүлэн хууль зөрчих боломжийг олгож ТӨСВИЙН МӨНГИЙГ ТАНСАГЛАЛ, АЯЛАЛД ЗАРЦУУЛЖ БАЙГАА нь тун харамсалтай.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.21.63)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.