Зуднаар нохой зоолно гэгчээр Налайхын Засаг Ч.Раднаабазарын ХӨРӨНГӨ ковидын үед ОГЦОМ ӨСӨЖ, ХАДГАЛАМЖ НЬ НЭМЭГДЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-21

Сүүлийн найман жилд Монгол улс даяар 100 жилийн түүхтэй МАН засаглаж байгаа. Тэд ЗАДАРСАНЫГ ЗАСАГЛАДАГ ХУУЛЬТАЙ, ЯДАРСНЫГ ТЭТГЭДЭГ ТӨРТЭЙ болох зорилтыг намын үндсэн бодлогодоо суулган хэрэгжүүлэхээр зүтгэж буй. Тэрчлэн ХУВЬ ХҮН БИШ ХУУЛЬ ЗАСАГЛАХ ёстой гэсэн эшлэлийг ч тарни мэт ярьж, хүмүүсийн тархинд хүчээр суулгасан. Нийслэлийн есөн дүүргийн нэгээс бусдад нь МАН-ынхан засаглаж эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаалаараа бяралхаж, ёстой цангаа барьж байна. Иргэдийн орлого улам буурч, дарга нарын хөрөнгө нэмэгддэг нь БИЧИГДЭЭГҮЙ хууль. Тэд төрд ажиллахдаа “ИДНЭ, ГЭХДЭЭ БАГА ИДНЭ” гэсэн зарчмыг баримталдаг ч байж болох. Чоно борооноор гэж үг бий.

Ковидын хатуу хөл, хэцүү дэглэмийн үед иргэд уух эмний өртөггүй, гэрээсээ ч гарах эрхгүй болж, орлого нь тасарч, ядуурлын эгнээг тэлсэн. Гэтэл энэ цаг үед дүүргийн дарга нар, төрийн сайд нарын хөрөнгө орлого л огцом өсөж, эрс нэмэгдсэн нь үнэхээр гайхалтай. Тодруулбал, Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Налайх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазарын хөрөнгө орлого ковидын жилд ҮЛЭМЖ НЭМЭГДСЭН байна.

Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн түүний хөрөнгө орлого нь 2019 онд 68 сая 325 мянган төгрөг байсан бол КОВИДЫН ЖИЛ буюу 2020 онд 128 сая, 926 мянга болж даруй 50 хувиар нэмэгджээ. Тэгэхэд энгийн иргэд талхны ч мөнгөгүй шахам тарчигсан байсан үе. Харин 2021 онд 113 сая 968 мянга болж бага зэрэг буурсан. Тэдний гэр бүлийнхний орлого нь 2019 онд 74 сая, 2020 онд 79 сая 700, 2021 онд 94 сая 400 мянга болж гурван жилийн хугацаанд өсөлттэй байжээ.

Тэрбээр нийтийн хоёр орон сууц, зуслангийн нэг байшин, хоёр авто зогсоол, нэг авто гараашаатай бөгөөд тэдгээрээ 520 саяар үнэлсэн нь сүүлийн гурван жилд эдийн засгийн үнэлгээнд ямар нэг өөрчлөлт ороогүй хэвийн байна. Харрер маркийн төмөр хүлгээ 35 сая үнэлжээ. Харин мал  аж ахуйн хувьд 98 ямаа, 16 үхэр, 113 хонь, 11 адуутай бөгөөд 52 саяын үнэд гэж тооцжээ. 2019, 2020 онуудад 83 саяар үнэлж байснаа 2021 онд үнэлгээг бууруулсан нь малын тоо толгой нь цөөрсөнтэй холбоотой аж.

Үл хөдлөх хөрөнгө буюу газрын үнэлгээ нь нэгэн жигд, хэвийн байсаар байна. Өмчлөх эрхийн 350м2, эзэмших эрхийн 500м2 гурван газраа 2017 оноос хойш нэгдүүлээгүй бөгөөд 24 саяын үнэлгээтэй хэвээр байгаа бол 87 сая 750 мянган төгрөгийн үнэт эдлэлтэй аж.

Мань даргын дотоодын арилжааны банкин дахь МӨНГӨН ХАДГАЛАМЖ нь сүүлийн гурван жилд өссөн байна. Тодруулбал, 2019 онд 99 сая 758 мянга, 2020 онд 133 сая 504 мянга, 2021 онд 180 сая 848 мянга болж өсчээ!!! Тэрбээр бусдаас 255 сая төгрөгийн авлагатай байсаар байна. “Эрдэнэс Тавантолгой”  ХХК-ийн 4279 ширхэг хувьцааг эзэшдэг бол хувьдаа ямар нэг хөрөнгө оруулсан болон хувь эзэмшдэг компани, нөхөрлөл, хоршоо, ТББ, аж ахуй нэгжгүй гэжээ!!

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.237.82)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.