Төрийн ажлаа умартан, төсвийн мөнгөнөөс ЧИМХ ЧИМХЭЭР үрж байгаа Ч.Чимэд даргад ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-21

Увсын цэнхэр хязгаарыг засан товхинуулах төрийн элчээр Ардчилсан намын нөхдүүд ажилладаг. Засаг дарга Ч.Чимэд болон түүний нөхөд төрийн хуулийг зөрчсөн олон шийдвэр гаргажээ!! УИХ-аас төсвөө хэмнэж, бүсээ чангал, хэрэггүй зүйлд битгий мөнгө төсөвлө хэмээн ХУУЛЬ баталчихаад байхад түүнийг зөрчиж өөрсдийн нутаг ус, жалга довны бодлогоо улсынх мэт томруулж байгаа нь харамсалтай. Эгээтэй л Монгол улс дотор” УВС УЛС” гэгчийг байгуулчихав уу гэлтэй л цамнаж байх аж.

Төрийн хуулийг хүн адил тэгш мөрдөх ёстой Ч.Чимэд даргаа! таны гаргасан захирамж хуулиас давчихаад байгааг энд сийрүүлэн хүргэе.

БАРИМТ: Төсвийн хэмнэлтийн хууль батлагдсаны дараа төсвөө хэмнэх ёстой. Цэргийн алба хаагчдад оны ялгаа гарч, дэглэлт яргалалт их гарч байгаатай холбогдуулан салбар яамнаас цэрэг татлагыг жилд удаа зохион байгуулдаг байх журам гаргасан. Гэтэл Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Болор-Эрдэнэ 2022 оны 06 дугаар сарын 17-нд А/50 тоот тушаал гаргаж Багийн засаг дарга нарт “цэргийн бэлтгэл” сургалтыг зохион байгуулж 4 сая гаруй төгрөгийг зарцуулсаны 3,7 саяыг зөвхөн ХООЛОНД гаргажээ. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх гэснийг зөрчсөн байна.

БАРИМТ: 2022 оны 06 дугаар сарын 27-нд ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХ ТУХАЙ А/340 тоот захирамж гарган ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 2 сая 800 гаруй мянган төгрөгөөр төрийн үйлчилгээний операторуудыг сургалтад хамруулсан байна. Орон нутагт төрийн хуулийг хэрэгжүүлэх ёстой Ч.Чимэд дарга ийнхүү өөрийн гараар хууль зөрчиж сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулахын ЭСРЭГ АЖИЛЛАЖЭЭ!!

БАРИМТ: Улаанбаатар хотод амьдардаг УВС АЙМГИЙН иргэдийн дунд зохион байгуулсан “БИДНИЙ НААДАМ”-ын үйл ажиллагаанд ДЭМЖЛЭГ гэх нэрийдлээр төсвийн мөнгийг ШОУ ЦЭНГЭЭН, НАЙР НААДМЫН ЗОРИУЛАЛТААР үр ашиггүй зарцуулсан.

БАРИМТ: УИХ-аас баталсан томоохон хуулиудын нэг бол Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль юм. Уг хуулиар орон нутгийн эрх мэдэл, хил хязгаар, төсөв санхүү, хүн ам, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нь НАРИЙВЧЛАН ЗААСАН. Тодруулбал, 44 дүгээр зүйл.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгаа гэх хэсэгт “44.2.Хурлын төсөвт төлөөлөгчийн үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг тусгана. Зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журмыг Засгийн газар батална” гэж заасан байдаг. Гэтэл Засаг дарга Ч.Чимэд 2022 оны 06 сарын 20-ний өдөр А/324 тоот захирамж гарган 2,5 сая төгрөгийг аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдааны үйл ажиллагаанд зарцуулсан байна.

Энэ нь Төсвийн тухай хууль, Нэгжийн тухай хууль, саяхан баталсан ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ хуулиудыг тус тус зөрчсөн байна. Энэ мэтээр төрийн хуулийг зөрчиж төсвийн мөнгөнөөр ЧИМХ ЧИМХЭЭР ХУМСАЛЖ байгаа нь харамсалтай.

Иргэд ажил хийж, хэрэгтэй бүтээн байгуулалтад зарцуулаасай, улс орон, аймаг нутаг минь хөгжөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж хөлсөө дуслуулан байж олсон хэдээсээ татварт өгч байгаа энэ мөнгийг ТӨСВИЙН ЕРӨНХИЙЛӨН ЗАХИРАГЧ нар ийнхүү худлаа үнэн сургалт, ХООЛ УНД, ХУРАЛ ЗӨВЛӨГӨӨНД хайр гамгүй цацаж, үрдэг нь туйлын харамсалтай юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.74.30)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.