ТӨСВИЙН МӨНГӨӨР намын нөхдөө шагнадаг Багахангайн Засаг С.Эрдэнэбаярын ХАДГАЛАМЖ НЭМЭГДЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-26

Төсвийн мөнгийг өөрийн мөнгө шигээ үрж НАЙР НААДАМ, ЗУГАА ЦЭНГЭЛД зарцуулсан ХУРГАН ДАРГА нарын хур хөрөнгийг та бүхэнд УЛСТӨРЧ.МН сайт цувралаар хүргэж байгаа. Энэ удаад Нийслэлийн Багахангай дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч, МАН-ын дарга СЭРДАМБЫН ЭРДЭНЭБАЯРЫГ онцолж байна. Татвар төлөчгдийн мөнгийг МАН-ын дарга нар, өөрийн удирдлагын хүмүүстээ ШАГНАЛ болгож өгсөн ХУУЛЬ ЗӨРЧСӨН ҮЙЛДЛИЙГ манай сайт баримттай нь нийтэлсэн.

Тэгвэл энэ удаад түүний хөрөнгө орлогыг ковидын үед хэрхэн нэмэгдсэнийг хүргэе. Түүний нийт орлого 2019 онд 37 сая байсан бол 2020 онд 90 сая 946 мянга, 2021 онд 95 сая болж нэмэгдсэн бол гэр бүлийн гишүүдийн нийт орлого нь 26 саяас 63 сая болтлоо ковидын үед нэмэгдсэн байна.  

Тэрбээр 2019 онд 179 саяар үнэлэгдэх дөрвөн орон сууцтай байсан бол ковидын үед нэг орон сууцаа зарж 155 саяын үнэтэй гурван орон сууцтай болжээ. 2019, 2020 онуудад 24 саяын үнэтэй Хайландэр машин хөлөглөж байгаад 2021 онд зарсан бололтой. Автомашингүй гэж сүүлийн оноо тэмдэглэжээ. Мөн эзэмших эрхийн 3га газраа 30 сая үнэлсэн. 7 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын банк санхүүгийн байгууллагад 87 сая төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ аж.  

Монголчуудын уул уурхайн томоохон орд "ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ" ХХК-ийн 1072 хувьцааг эзэмшихээс гадна Ковидын үед "МАНДАЛ АССЕТ МЕНЕЖМЕНТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН" ХХК-ний багагүй хувийг эзэмшсэн байна. 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.52.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.