Сэлэнгийн Засаг дарга Н.Лхагвадорж хэр ХӨРӨНГӨТЭЙ хүн бэ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-26

Газар тариалангийн бүс нутаг СЭЛЭНГЭ АЙМГИЙГ Нацагдоржийн Лхагвадорж гэх хүн удирдаж байгаа. Тэрбээр Мандал сумын Засаг дарга, Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Дэлхий нийтийг хамарсан КОРОНАВИРУСИЙН оргил дэгдэлтийн үед Сэлэнгэаймгийг удирдах төрийн тамгыг Шархүүгийн Оргилоос шилжүүлэн авсан тэрбээр 2017 онд 17 сая төгрөгийн орлоготой байсан бол 2021 онд 125 сая 216 мянга болтол нь ӨСӨН НЭМЭГДЖЭЭ!! Гэр бүлийн нийт гишүүдийн хөрөнгө нь 2020 онд 11 сая, 2021 онд 13 сая болсон.

Нийтийн орон сууц нэгтэй, нэг хашаатай, өвөлжөө бууц нэгтэй бөгөөд тэдгээрээ 2020 онд 350 саяар үнэлж байснаа 2021 онд даруй 500 саяыг нэмж 850 сая болгосон байх юм. Ажилч хөдөлмөрч, тариаланч ногоочноороо алдартай Сэлэнгэ нутгийг удирдаж буй Н.Лхагвадорж дарга 115 сая төгрөгийн үнэд хүрэл Ланд-200, суудлын Спэсо маркийн төмөр хүлгүүд унадаг аж.

18 сая төгрөгөөр үнэлэгдэх 10 адуу, 10 үхэртэй бол эзэмших эрхийн 10 гар газраа 100 сая төгрөгөөр үнэлжээ. Өөрийн сонирхол цуглуулдаг үнэт эдлэлээ 15 сая хүргэж үнэлжээ. Харин дотоодын банк санхүүгийн байгууллагад нээлгэсэн харилцах дансны орлого нь сүүлийн гурван жил нэмэгджээ. Тодруулбал, Ковидын жилд буюу 2019 онд тэрбээр 33 сая төгрөгийн хадгаламжтай байсан бол 2020 онд 45 сая, 2021 онд 58 сая болтол нь өссөн байна.

Н.Лхагвадорж даргын нэр ямар нэг пүүс компани, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага бүртгэлтэй байна. Нэг хэсэг Ковидын хорио цээрийн дэглэмийг мөрдөж байсан Монгол улс дэлхийн геннисийн номд бүртгүүлэх шахаж хөөрцөглөн ярьцгааж байсан ч анхны гадны хавьтал болсон хүн Сэлэнгэ аймгийн Албанбулаг боомтоор нэвтэрч Монгол улсыг КОВИДТОЙ улсаар бүртгэж байсан удаатай юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.190.77)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.