ЦАХИР СУМЫГ УХАХ ЗӨВШӨӨРӨЛ олгосоныхоо хариуд М.Батжаргал дарга ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРАА НЭМЭГДҮҮЛСЭН ҮҮ?!
Сэдэв, асуудал
/
2022-07-27
ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ УЛСТӨРЧ АРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА М.БАТЖАРГАЛ
 
ЦАХИР СУМЫГ УХАХ ЗӨВШӨӨРӨЛ олгосоныхоо хариуд М.Батжаргал дарга ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРАА НЭМЭГДҮҮЛСЭН ҮҮ?!
 
Ардчилсан намынхан дээрээ ч, доороо ч хагаралтай байгаа нь нууц биш. Дотоодын ханлигуудын тулаанд ЖЕНКОГИЙН АРДЧИЛСАН НАМЫНХАН илт давуу байж зарим нэг аймгуудын удирдлагыг гартаа авсан. Түүний тод жишээ нь Архангай аймаг. С.Эрдэнийн хүн гэгдэж байсан Дондогдоржийн Золжаргалыг Ковидын үед муу ажилласан хэмээн нам дотроосоо хор хутгаж, хов гүйлгэсээр байгаад суудлаас нь аваад хаячихсан. Түүний оронд УЛСЫН ХАРЦАГА М.Батжаргалыг ДАРГЫН СЭНТИЙД ЗАЛЧИХСАН.
Бөх бол төр юм гэж А.Сүхбат нэг удаа хэлсэн нь бараг үнэн болох гээд байх шиг. Хотыг ч, аймгийг ч БӨХ ХҮН удирдаж ёстой бужигнуулж байна. Юм мэдэхгүй, ядарсан иргэдээ ёстой л дунгуйлдаж байна даа хөөрхий. Ямар л ухаантай дарга хүн чинь орон нутгаа ухах шийдвэр гаргаж, гарын үсэг зурж суух вэ дээ. Тодруулбал, Архангай аймгийн Цахир сумын нутагт “Хясаа-Уул” ХА/65000025 бүртгэлийн дугаартай 265,93 гектар талбайд “Нобле Энержи” ХХК-д хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжсүгэй. Энэхүү шийдвэрийг хуулийн хугацаанд холбогдох газарт хүргүүлэхийг Засаг дарга М.Батжаргалд үүрэг болгосугай гэсэн тогтоолыг Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал 2021 оны 12 дугаар сарын 30-нд гаргасан байдаг. Засаг дарга М.Батжаргалын зүгээс 2021 оны 12 сарын 31-ний өдрийн А/910 тоот захирамжаараа аймгийн Цахир сумын нутагт “Хясаа-Уул” ХА/65000025 бүртгэлийн дугаартай 265,93 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын 2021/003Х дугаартай зөвшөөрлийг “Нобле Энержи” ХХК-д гурван жилийн хугацаатай олгосон. Орон нутгийг нь ухаж сэндийчих зөвшөөрлийг олгосон аймгийн удирдлагууддаа ЦАХИР СУМЫНХАН тун тааламжгүй байгаа нь илт.
Монгол Улсын харцага Мишкагийн Батжаргал нь 2016 оноос өнөөг хүртэл Архангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд 2021 оны 08 дугаар сард аймгийн Засаг дарга болсон. Түүнчлэн Х.Баттулгын удирдаж буй Ардчилсан намын Архангай аймгийн намын хорооны даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг. Сум орон нутгаа УХАХ зөвшөөрөл олгосон түүнийг ямархан хөрөнгө чинээ, бэл бэнчинтэйг АТГ-т мэдүүлсэн ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛГЭЭС нь сонирхож үзье!
Түүний нийт орлого нь 2019 онд 24 сая 605 мянга байсан бол 2021 онд 49 сая болж даруй 24 саяар нэмэгдсэн бол гэр бүлийн гишүүдийн орлого нь огцом буурсан байна. 267 саяын үнэ бүхий нэг орон сууц, нэг авто зогсоолтой. Хурдан удмын 27 адуу, 56 үхэр, 67 ямаа, 65 толгой хонь зэрэг мал сүргээ 204 сая 600 мянгаар үнэлсэн нь 2019 оны үнэлгээнээсээ 50 саяар бууруулсан байна.
Тэрбээр аймгийн Засаг дарга болсноосоо хойш өөрийн мэдэлд эзэмших газраа га гагаар нь нэмэгдүүлжээ. Тухайлбал зөвхөн эзэмших эрхтэй 18 га-гаас гадна 400м2, 1025м2, 1400м2, 700м2 зэргээр 18 саяын үнэлгээтэй газар эзэмшиж байгаа бол 58 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хоёр сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. 2019 онд 19 сая 500 мянган төгрөгийн зээлтэй байсан бол 2021 онд 49 сая болгож нэмэгдүүлсэн байна.
Ардчилсан намын дарга С.Эрдэнээд хэд хэдэн удаа хөөгдөж туугдаж, намын гишүүнчлэлээ хасуулж явсан тэрбээр аймгийн Засаг дарга болтлоо жижиг улстөрд жүжиглэж яваа нэгэн. Засаг дарга болсныхоо дараа өөрийн эзэмшилд аймгийнхаа хамаг л сөлтэй, сортой газрыг авсан нь анхаарал татаж байна. Шалгадаг, хянадаг төрийн байгууллагынхан нь анхаарлаа хандуулахгүй бол даврах вий. Энгийн иргэнд мод тарих, ногоо ургуулах нь бүү хэл гэр бариад амьдрах ч газар олдохгүй шахам байхад аймгийн засаг дарга нь яахаараа олон га-гаар нь газар эзэмшдэг юм бэ. Газрын тухай хуулийг зөрчиж байгаа юм биш биз дээ, арай!!
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.205.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.