ХАМАГ ХӨРӨНГӨӨ хугасалж хотын төвд ХОЁР ОРОН СУУЦТАЙ болсон хойморь нутгийн Засаг ноён!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-07-30

Хоймор нутаг Хөвсгөлийн Засаг даргаар Шаравдоржийн Идэрбаясгалан 2020 оны 12 сараас хойш ажиллаж байгаа. Үе үеийн дарга нарын үлдэгдэл, дутууг гүйцээж, буруу зөрүүг засаж залруулдаг. Яг ийм жаягаар Ш.Идэрбаясгалан дарга ч гүрийж, МАН-ын дарга нарын үлдэгдлийг ЦЭВЭРЛЭЖ хамаг балаг, муу муухайг нь хамж байгаа. Энэ нутагт МАН-ынхан олон жил ноёрхсон ч олигтой хийж бүтээсэн зүйл үгүй. 2020 оны орон нутгийн сонгуульд азаар АН-ынхан ялалт авч Ш.Идэрбаясгалан даргын баг ХУУЛЬ ЗӨРЧӨӨД ч хамаагүй ажил хийх гэж зүтгэж буйг нь үнэлэх ёстой.

Шаравдоржийн Идэрбаясгалан аймгийн Засаг даргын албыг авснаасаа хойш АТГ-т мэдүүлсэн хөрөнгө нь 2020 онд НЭГ ТЭРБУМ 387 сая 251 мянга байснаа 2021 онд эрс буурч 30 сая 235 мянган төгрөг болжээ. Шинээр нэг орон сууц худалдан авч нэг оффистойгоо хамтад нь 356 сая 228 мянгаар үнэлжээ. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд олон өрөө орон сууцтай. Хотод ирэхээрээ буцахаа мэдэхгүй, аймгаа алсын зайнаас удирддаг шахуу болчихсон нэгэн.

225 саяын үнэлгээтэй Toyota Land Cruiser 80, Toyota Land Cruiser 200, Toyota Crown зэрэг төмөр хүлгүүд хөлөглөдөг аж.  24 саяын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ, бусдаас 30 саяын авлагатай, гадаад худалдаа, хүнсний бөөний худалдааны “ГАЛТ ШАГАЙ” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

 

Хөвсгөлчүүдийн хамгийн том бахархал бол ЦЭНГЭГ УСТ ХӨВСГӨЛ ДАЛАЙ. Дотоодын болон гадаадын аялал жуулчлалын төв хэсэг болсон энэ нуурыг хамгаалах бодлогыг Төрийн тэргүүнээсээ эхлээд энгийн иргэд хүртэл дэмжиж буй. Ш.Идэрбаясгалан даргын өмнөх засаг нь 2017 онд Мон:93 нэртэй нэгэн  төслийн хүрээнд Хөвсгөл нуурыг тойрсон 38 ширхэг жорлон /эко нооль/ байгуулж байсан.  Нэг бүр нь 3-38 сая төгрөгийн үнэтэй. Гол зорилго нь Хөвсгөл нуурыг бохирдлоос сэргийлж, нүхэн жорлонг халж, Эко 00 барьж, тухайн бүс нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чиглэсэн гаднын асар их хэмжээний хөрөнгө оруулалт, дэмжлэг байсан. Гэтэл дөрвөн жилийн дараа ажилладаггүй, ашиглагддаггүй, эвдэрч хэмхэрсэн хэдэн төмөр рам л үлдсэн байдаг. Гэтэл Азийн хөгжлийн банкнаас жорлонгийн төсөл амжилттай хэрэгжсэн гэж дүгнээд Жанхай хүртэлх автозамыг шинэчлэхээр болж. Мэдээж энэ төслийг Ш.Идэрбаясгалан болон түүний нөхөд хэрэгжүүлнэ.

Иймд Ш.Идэрбаясгалан даргаа!! Орон нутгийн удирдлага, төсвийн ерөнхийлөн захирагч, гол шийдвэр гаргагч хүний хувьд та өмнөх даргынхаа дутуу орхисон ЖОРЛОНГИЙН АСУУДЛЫГ НЭГ МӨР цэгцлэхгүй бол Хөвсгөл далай, тэрчлэн ХӨВСГӨЛ аймаг хөгжих боломжгүй гэдгийг анхаарах нь зүй. Үүнд санаа бодлоо чилээж, анхаарлаа сайн хандуулахгүй бол ӨМНӨХ ХҮМҮҮСИЙН ӨМХИЙТЭЙ ЗУУРАЛДАХ ажил ундрах нь байна шүү!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.1.201)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.