ТӨРИЙН ХУУЛЬ жижигдэж, Засгийн шийдвэр хөнгөдөж буй ҮХЭРЧИН ХҮҮ Б.Дүргэржав
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-02

Үхрийн бөөр шиг алаг хэрнээ Ихрийн сэтгэлтэй Ховд нутгийн Засаг даргаар Батсуурийн Дүгэржав зургаа дахь жилдээ ажиллаж байна. УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогтын баруун гар болсон эрхэм. Ховд аймгийн Засаг даргаас гадна баруун бүсийн зөвлөлийн даргаар ажилладаг. Аймгаа баруун зүгийн шилдэг үйлдвэрлэгч аймаг болгоно хэмээн зүтгэж буй нэгэн.

Хэл ам, хэрүүл маргаан дундуур туучсаар яваа тэрбээр Засгийн шийдвэр, төрийн хуулийг үл хэрэгжүүлэн Ковидын үед дураараа дургиж, ХЭМНЭЛТИЙН 43-р тогтоолыг ноцтой зөрчиж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албан хаагчдад ГАРЫН БЭЛЭГ өгөх,  УХААЛАГ ДЭЛГЭЦ худалдан авах, НОМ, СЭТГҮҮЛ хэвлүүлэх, ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ зохион байгуулах зэргээр ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ зөрчиж байсан удаатай.

Мөн аймгийнхаа гурван ихэр хүүхдэд батламж гардуулах гэж очоод аав нь хэмээн андуурагдаж явсан Б.Дүгэржав дарга хэр хэмжээний хөрөнгөтэй вэ гэдгийг АТГ-т мэдүүлсэн ХОМ-с нь танилцуулъя!!  Тэрбээр жилд 12 сая 530 мянган төгрөгийн орлого олдог байна. 195 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай. Бусад аймгийн Засаг дарга нараас ялгарах гол онцлог нь түүний унадаг төмөр хүлгүүд. Тэрбээр 532 саяар үнэлэгдэх Land Cruiser 200, Том оврын ачааны машин нэг, ,Land Rover нэг, Volvo- 960 маркийн авто машинуудыг унаж, эдлэж хэрэглэдэг аж.

УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайдууд, аймаг орон нутгийн дарга нар бүгд л хурдан удмын адуу, их хэмжээний газарт хамаг хөрөнгөө зардаг нь нууц биш. Харин Ховдын Засаг дарга Б.Дүгэржав 185 сая 700 мянгаар үнэлэгдэх 113 үхэр, сайн үүлдрийн 34 үхэр, 101 адуутай гэжээ. Түүчлэн 155 саяар үнэлэгдэх Өмчлөх-0.36га, Эзэмших-10 га газартай. 18 саяын үнэт эдлэлтэй гэжээ.

Бусдаас 182 саяын авлагатай, 16 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай бөгөөд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 хувьцаанаас өөрөөр хувь эзэмшил, хөрөнгө оруулалт үгүй байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.240.98)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.