“И-МОНГОЛ” академийн хамтарсан баг баян-өлгий аймагт ажиллаж байна
Нийтлэл
/
2022-06-19

ахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академийн хамтарсан баг 2022 онд бүх аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд манай аймагт 06 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд ажиллаж, “Цахим жишиг аймаг” болоход нь мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр хүрэлцэн ирсэн байна.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед “И-Монгол акедеми” УТҮГ-ын Ашиглалт үйлчилгээний албаны Helpdesk admin Б.Батзулаар ахлуулсан ажлын хэсгийг өнөөдөр /2022.06.20/  албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Тэрээр энэ хугацаанд орон нутгийн онцлогт нийцүүлэн олон шатлалт төрийн үйлчилгээг дахин загварчлан хөгжүүлэх, нэвтэрүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллахаас гадна Төрийн үйлчилгээний нэгдэн систем www.e-mongolia.mn –ийг сурталчлан таниулах зорилгоор аймгийн төрийн албан хаагчид, иргэд олон нийт болон “Үйлчилгээний нэгдсэн төв”-ийн ажилтнуудад танхимаар болон онлайн хэлбэрээр сургалт зохион байгуулах юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын мэдээллийн технологийг ашиглах чадавхыг хөгжүүлэх чиглэлээр болон орон нутгийн иргэдэд мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалт явуулж, иргэдэд www.e-mongolia.mn-ийн талаар заавар зөвлөгөө өгөх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар “И-Монгол акедеми” УТҮГ-ын Ашиглалт үйлчилгээний албаны Helpdesk admin Б.Батзул уулзалтын үеэр танилцуулав.

 “e-mongolia” системээс үзүүлж буй төрийн 600 гаруй үйлчилгээг орон нутгийн иргэд операторын тусламжтайгаар авах боломжтой бөгөөд операторын үйлчилгээг 21 аймгийн 330 суманд нэвтрүүлжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд энэ онд аймгуудын ажлыг дүгнэхдээ нэн тэргүүд цахим шилжилтийг орон нутагтаа хэрхэн нэвтрүүлсэн байдлыг харгалзан үзнэ гэсэн юм. Энэ хүрээнд аймгууд нутгийн захиргааны үйлчилгээгээ цахимжуулахын зэрэгцээ орон нутагтаа цахим шилжилтийг салбар бүрт алхам алхамаар нэвтрүүлэн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.48.193)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.