Аймгуудын уурын зуухны янданд ХЯТАД ШҮҮЛТҮҮР тавих төсөлд ХОЁР ТЭРБУМ төгрөг зарцуулна!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-06

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2022 оны өвлийн АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ бодлогоо хэрэгжүүлж аймгуудын нам даралтын зууханд УТАА ШҮҮГЧ СУУРИЛУУЛАХ тендер зарлажээ!!    

Ингэхдээ улсын төсвийн нэг тэрбум 980 сая төгрөгийг зарцуулахаар болсон байна. энэ ажлын хүрээнд БНХАУ-ын HEAIR брэндийн агаар шүүгчийг суурилуулахаар болж байгаа аж. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 190 нам даралтын халаалтын зууханд хуурай болон усан циклонтой утаа шүүгч шүүлтүүр суурилуулсан байдаг.  Тэгвэл ийнхүү орон нутаг дахь агаарын бохирдлыг бууруулах зорилгоор ийм шийдлийг авч хэрэгжүүлж байгаа юм. Орон нутгуудаас Дархан-Уул, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Ховд зэрэг аймгууд хамгийн их утаатай бөгөөд тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг нам даралтын зуунууд их нөлөөтэй гэж үздэг байна.

Н.Уртнасан тэргүүтэй Байгаль орчны яамны өмнөх удирдлагуудыг 2021-2022 оны өвлийн утааг бууруулж чадаагүй хэмээн Ерөнхий сайд үзэж улмаар багаар нь чөлөөлж Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй шинэ баг бүрэлдэхүүнийг томилсон. Тэд ч бас ажлаа сайн хийж, 2022-2023 оны өвлийг өнтэй, утаа тоос багатай давахын тулд ийнхүү ажилдаа ханцуй шамлан оржээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.219.212.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.