З.Төмөртөмөө: ДАНШИГ наадмыг PLAYTIME шиг үзэгчидттэй болгож тогтмол ЗОХИОН БАЙГУУЛНА
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-08-08

Хүй долоон худагт өнгөрсөн амралтын өдрүүдэд "Даншиг наадам - Хүрээ цам 2022" шашин соёлын арга хэмжээ боллоо. Сүүлийн есөн жилийн хугацаанд зохион байгуулагдсан уг арга хэмжээг Монголын бурхан шашны төв гандан тэгчилэн хийд, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтарч зохион байгууллаа. Энэ үеэр тус наамдмын зохион байгуулах комиссын дарга З.Төмөртөмөөтэй ярилцахад "Энэ бол шашин соёлын том арга хэмжээ. Шашин талаас нь лам хуваргууд илүүтэй ярих байх. Нийслэлийн зүгээс бол АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАТАХ бодлого гэж харж байгаа. Цаашдаа бид PLAYTIME хөгжмийн тоглолт шиг тогтмол үзэгчидтэй болгох ёстой. Гаднаас дор хаяж 500 мянган жуулчин татах зорилт тавьсан. Засгийн эрхийг аль нам барьж байгаагаас үл хамааран энэ соёлын арга хэмжээ зогсдог, хоцордог биш харин ч илүү цар хүрээтэй болох ёстой. Бид ийм үндэс суурийг нь тавьж, НИТХ-ын тогтоол гаргаж жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулдаг болох тогтоолыг гаргуулахаар болсон" гэдгийг онцоллоо. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.200.217)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.