ВАН сайдын ХАЯЛГА Монголчууддаа ВАНЛИЙ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-08-09

Монгол улсын халдашгүй бүрэн эрхэд дуртай цагтаа ХАЛДАЖ ЧАДАХ АСАР ИХ НӨЛӨӨТЭЙ хоёр том хөрш бий!!! Даян дэлхийн энх тайвныг тэд уриалдаг хэрнээ АЯТАЙХАН БАЙХГҮЙ БОЛ УХАМСРЫН ШАНАА ӨГНӨ шүү гэдэг далд айдсыг дэлхийн ямар ч гүрэнд зоригтой өгч чаддагаараа онцлогтой!! Энгийн жишээ ОХУ-УКРИАН, БНХАУ –ТАЙВАНЬ дахь хурцадмал байдал. Энэ зөвхөн жишээ, гайхах зүйл огт биш!!!

Хоёр хүчирхэг гүрний дунд манай улс ёстой нөгөө “халаасны өрөө” гэдэг шиг хавчигдан, жижгэрч хамаг өнгөтэй өөдтэйгөө хадаг яндартай барьж, хуучин муу, чанаргүй зүйлсийг нь эдлэж хэрэглэн АМЬ ЗОГООЖ БАЙГАА минь гашуун боловч үнэн. Бид хэдийгээр дэлхийн энх тайван найрамдалд итгээд 60 жил болж байгаа ч ОХУ, БНХАУ гэсэн хоёр хөршийнхөө далайсан газар нь ил гарч, далласан үед нь найр засаж айлчлал хийсээр “дипломат” аргаар л амьдарч байна. ХАДАНД ХАВЧУУЛАГДСАН ХАЛИУНЫ ЗУЛЗАГА гэдэг шиг.

Бид АРДЧИЛСАН УЛС учраас өмнөх шиг ээ АХ НАРЫН найраанд орж чадаагүй. Орохгүй юм байна гэдгийг В.И.Лавров сайд наадмын өмнө айлчлахдаа мэдэрсэн байх. Оросууд манайд өгөх, илүүчлэх зүйл байхгүйг хүн бүхэн мэднэ. Укриантай байлдаад хамаг юмаа зөвхөн дайнд зориулж байгаа. Бид бензинээ хядруулаач гэж гуйсан ч тэд дунд хуруу гаргасан. Алсдаа ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭР БООМИЛЖ магадгүй. Гэхдээ манай томчууд учрыг нь олж, хужрыг нь тунгаах байх. Ядаж БАЙГАЛЬ ДАЛАЙГАА бэлэглэснийхээ нөхөн төлбөрийг нэхэж ч болох юм.

Наадмын дараагаар буюу өчигдөр урд хөршийн Гадаад хэргийн сайд манай улсад айлчлаад, төрийн томчуудтай бас тохироо хийгээд буцлаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд ВАН И-гийн хувьд манай улсад гурав дахь удаагаа айлчилж байгаа нь энэ юм. Мэдээж манай талын урилгаар. Түүнийг залсан хүн нь Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ. Ганган дэгжин нь хэтийдсэн, зочин урих зааг холбоо, нарийн учгийг тааруулж, намрын сард залсан Б.Батцэцэг сайдын “торгон ухааных” л даа.

Ямартай ч хойд, урд хоёр хөршийнхөө “ХААЛГАНЫ САЙДУУД”-ыг урьж авчирч чадлаа. Б.Батцэцэг сайдад баяр хүргэе. Ээдрээтэй, чухал цаг үед энэ айлчлалууд болж байгаа нь онцлог. Индээс улс орны дипломат бодлого ямар ч төвөгтэй цаг явагдаж болдог гэдгийг харууллаа. Угаас их төвөгтэй алба шиг байгаа юм. Аятайхан ярилцвал “ЭВИЙН ЦАВУУ” болдог, аягүйхэн ярьж, аягаа хагалбал “ЭВДЭРХИЙ БАЛГАС”  мэт харилцааг үүсгэдэг жамтай.

Ах нар угаас бидэнд нүүр буруулж, бензиний үнэ, эрчим хүчний үнээ ч хөдөлгөхгүй гэсэн учраас их айлыг царайчилсан нь энэ. Төрийн бодлого л доо... Манай улсын хамаг алт эрдэнэс урд айлын авдар луу орж байгаа учраас одоохондоо тэд биднийг нааш гэлгүй л яахав. Яагаад гэж үү, яагаад гэвэл хямд нүүрс, хямд алт, зэс, ер нь “хүн нь ч бас хямд” учраас... Манай түшээд чинь урд айл руу их явна. Тэндээс л хөлжиж ирнэ. Одоохондоо мэдэгдэх зүйлгүй ч алсдаа газар нутаг, аймаг сум аа барьцаанд өгчихөөд ирсэн байж ч магадгүй л улс шүү.

Саяхандаа манай улсын шийдвэр гаргагчид “ГАДААД ӨР”-ийн асуудлаар бараг ДОТООДЫН ДАЙН зарлах шахам мэдэгдлүүд хийсэн. Чуулган дарга ч бас хатуухан анхааруулсан. манай улс сүүлийн 14 жилийн хугацаанд гадаад худалдааны нийт 4.7 тэрбум ам.долларын ашигтай байсан боловч урсгал дансны үйлчилгээний тэнцлээр -15.5 тэрбум, анхдагч орлогын тэнцлээр -14.9 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь нийт урсгал данс 28.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарахад хүргэсэн байна. нийт гадаад өр 33.8 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс Засгийн газрын өр 8.5 тэрбум ам.доллар, Монголбанкны өр 2.6 тэрбум ам.доллар, арилжааны банкуудын өр 1.7 тэрбум ам.доллар, шууд хөрөнгө оруулалт буюу компани хоорондын зээллэг 12.3 тэрбум ам.доллар, аж ахуйн нэгжүүдийн өр 8.2 тэрбум ам.доллар байна. Гадаад валютын албан нөөц ойролцоогоор улсын нийт гадаад өрийн 10 орчим хувьтай тэнцсэн. Алсдаа гадаад өрийн шалгуур үзүүлэлтүүдээр дефолт болох эрсдэлтэй 10 улсын тоонд оруулж байгаа гэдгийг мэргэжлийн хүмүүс онцолсон удаатай.  Манай улсын нийт гадаад өрийн 1 ТЭРБУМ ДОЛЛАРТОЙ тэнцэх хэмжээний өр нь зөвхөн урд хөршийн өр. Хятадын гадаад хэргийн сайдын айлчлал алсдаа энэ өрийн хэмжээг нэмчихсэн байж ч болох л юм.

Хил хаалттай, хөл тушаатай энэ цагт ИХ МӨНГӨТЭЙ ВАН дарга айл хэснэ гэдэг цаанаа нэг учиртай. ВАН сайдын буян их байгаасай билээ!!! Манай талын урилгаар ирсэн урд айлын түшмэл гуай бидэнд БОГЦ ДҮҮРЭН БЭЛЭГ өгөөд буцжээ!!

Тухайлбал,

Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа амжилттай өргөжин, хөгжиж буйг тэмдэглэж, талуудын харилцан ойлголцол, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт гүнзгийрүүлнэ гэжээ. Гүнзгий ус аминд халтай тал бий. Болгоомж илүүдэхгүй шүү!!

Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, цаашдын чиг хандлага, дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудын давтамжийг хадгалах, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хөдөө, аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортлох, газрын тосны бүтээгдэхүүний хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ гэжээ.

Хилийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Хятадын далайн боомтуудаас Монгол Улсыг зорих галт тэрэгний нэг өдрийн цувааны тоог тогтмолжуулах, Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замын галт тэрэг солилцооны хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, боомтуудыг дэлхийн стандартад нийцсэн жишиг боомт болгохыг дэмжжээ. Болоо шүү дээ, ВАН И сайдын бэлэг МАНИУСДАА бол ВАНЛИЙ ВАНЛИЙ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.