БОАЖЯ-ны “ПОП” дарга нар 300 САЯАР НААДАМЛАЖ байх зуур уурхайн нүхэнд ХОЁР ХҮҮХЭД нас баржээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-09

Байгаль орчин аялал жуулчлалын яам гэж нэг том байгууллага бий. Өмнөх сайд нь 2021 оны өвөл УТАА ИХ ГАРГАСАН гэдэг шалтгаанаар огцорсон. Харин дараагийн сайдын баг ТӨСВИЙН МӨНГИЙГ ЗОРИУЛАЛТ БУСААР ЗАРЦУУЛСАН гэдэг үндэслэлээр огцор ч болох юм.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан манай сайтад өгсөн ярилцлагадаа “Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нийт төсөв 2,3 тэрбум төгрөг байна. Илүү нэмэгдэхгүй. Үүнийгээ МОРЬ, БӨХ, СУР, соёл урлаг, мэдээлэл сурталчилгаандаа зарцуулна” гэсэн тайлбарыг өгч байв.  Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас наадмын үйл ажиллагаанд 300 сая төгрөгийг зарцуулсан байна. УИХ, Засгийн газраас ТӨСВӨӨ хэмнэхийг шахаж, тэрчлэн иргэн бүр тансаг хэрэглээгээ боль гэж УИХ-ын дарга нь хүртэл хэлсэн удаатай.

Төсвийн мөнгө уйлдаггүй гэгчээр Байгаль орчны яамны удирдлагууд ТӨСВИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛЖ ёстой нөгөө гараа угаана гээч нь болжээ. Үндэсний их баяр наадмын төсөв гэж Нийслэлийн Засаг даргын багцад тусад нь баталдаг. Мөн Соёлын сайдын төсвийн багцад ч хувиарласан байдаг. Наадмын төсөв дутвал хотын дарга Д.Сумъяабазар болон Соёлын сайд Ч.Номин нарын нөөцөөс гарах боломжтой байтал тэс хөндлөнгийн Байгаль орчны яамнаас их хэмжээний мөнгө гарсан нь анхаарал татаж байна.

Б.Бат-Эрдэнэ сайдаа !!!  Тодорч, ПОПОРЧ болно. Гэхдээ яамны төсвийг НАЙР НААДАМД ЗАРЦУУЛЖ, хий дэмий үрж тогломооргүй байна. Таны баг, таны удирдлага доорх хүмүүс, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нэг өдрийн өдөр хэд хэдэн тушаал гаргаж “Үндэсний сурын харвааг дэмжих”, “НААДАМ НАЙТ” зэрэгт мөнгө гаргасан баримт байна. Сайн ажилладаг, ард түмэнд үнэлэгддэг, тоогддог байж болно. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж амьдардаг дарга нар ЯДАРСАН ИРГЭДИЙНХЭЭ хөлсөө дуслуулж олсон мөнгийг ЗАДАРСАН ДАРГА НАР наадамд зориулж байгаа нь шударга биш юм.

УИХ-аас төрийн хэмнэлтийн хууль баталсан. Энэ хуулийн  4.2.2-т хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх ёстой гэж заасан. 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэхээр тусгасан.  Гэвч энэ хууль БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ТҮҮНИЙ БАГИЙН НӨХДҮҮДЭД хууль биш бололтой.

Ийнхүү Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд дарга нарыг НААДАМЛАЖ, БАЯРЛАЖ байх зуур Нийслэлийн НАЛАЙХ дүүрэгт 07 дугаар сарын 13-нд уурхайн ухсан нүхэд өсвөр насны хоёр хүүхэд харамсалтайгаар амь эрсэдсэн байдаг. Байгаль орчны яамны удирдлагууд яагаад налайхын уурхайн нөхөн сэргээлтэд анхаарсангүй вэ... Төрийн буруутай үйл ажиллагаанаас бол хоёрын хоёр хүүхэд нас барсан. Сайд дарга нарын ШОУДСАН, НААДАМЛАСАН, УУЖ ИДСЭН тэр 300 сая төгрөгөөр уурхайн нүхийг бөглөж, биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийж болох байсан шүү дээ!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.94.42)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.