Булган аймагт “АЙРАГ НААДАМ” 2022 Өрмийн цагаан нуурын эрэгт болно.
Нийтлэл
/
2022-08-11

Булган аймгийн Аялал жуулчлалын брэнд арга хэмжээ “АЙРАГ НААДАМ” 2022 оны 08 сарын 13-14 өдрүүдэд Булган аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт болно.
ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” нэршлээр Монгол улсаа төлөөлөн албан ёсоор бүртгүүлсэн
 
АЙРАГ үйлдвэрлэх зан заншил, эртний уламжлалыг соёлын биет өв хэлбэрээр тээн авч ирж, түгээн дэлгэрүүлж буй малчид, адуучдыг хамруулан зохион байгуулагддаг уламжлалт АЙРАГ НААДАМ нь манай аймгаас 2022 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил"-ийн хүрээнд зохион байгуулагдах гэж буй бөгөөд Монголын хамгийн том адуун соёл, айрагны баяр болгох зорилготой юм.
 
Уг арга хэмжээний хүрээнд Эрийн гурван наадам, Шагайн харваа, Айрагны соёлын иж бүрдэл болсон уламжлалт уралдаан наадгай, соёл урлагийн хөтөлбөрүүд, Аялал жуучлалын экспо зэргээр үргэлжлэх юм.
 
Ерөнхий зохион байгуулагч: Булган аймгийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.34.244)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.