БАРИМТ: БОАЖЯ-аас НААДАМ, ШОУНД үрсэн 133 саяар ХОЁР ХҮҮХЭД ОСОЛДСОН уурхайн нүхийг битүүлж болох байжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-11

Сайд дарга нар ажлаа умартан өдөр шөнөгүй найр наадамд “хөлчүүрхсэн” зугаа цэнгээний үе өндөрлөж байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь “алдарт уяач” цолтой гэж Н.Учрал гишүүний хэлдэг үг үнэн. Сонирхол байгаа учраас л тэд наадам алгасахгүй хэсэж, аймаг сумдын дарга нарыг хүндрүүлдэг. Тэдний морь айрагдаж, түрүүлж л байвал энгийн иргэд яаж амьдарч, зүдрэх нь огт хамаагүй байдаг. Хамгийн энгийн жишээ. МАНай томчуудыг наадамлаж байх зуур буюу 2022 оны 07 дугаар сарын 13-ний орой Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутагт өсвөр насны хоёр хүү уурхайн ухсан нүх рүү унаж харамсалтайгаар амь эрсэдсэн байна. Харин энэ үеэр Налайх дүүргийн удирдлагууд найр наадам хэсээд явж байсан байдаг. Удалгүй уурхайн 100 жил, дүүргийн 60 жилийн ойн НААДМАА НҮСЭР ТЭМДЭГЛЭСЭН.

Уурхайн ухсан нүхэнд бидний ирээдүй болсон хоёр хүүхэд нас барсаныг эрхэм дарга нар анзаараагүй өнгөрүүлсэн нь ГАЙХАМШИГ. Тухайн бүс нутагт байгаль орчин нь аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн дарга нар нь мэдээгүй. Мөн хамгийн чухал анхаарал хандуулах ёстой Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан нь тоосонгүй. Байгаль, орчин аялал жуулчлалын яамны удирдлагууд уг нь байгалийн нөхөн сэргээлт хийсэн эсэхийг байнга шалгаж, аюулгүй байдлыг бүрдүүлэхэд анхаарах ёстой. Гэвч тэд тоогоогүй. Хуучин уурхайг хэн тоох вэ гэсэн хүнийрхүү сэтгэлээр хандсаны илрэл гэж дүгнэж болно. Учир нь тус яамны сайд, удирдлагууд Налайх дүүрэг, тэрчлэн уурхайн захад байрласан “Таван толгой түлш” компанийн үйл ажиллагаатай хэд хэдэн удаа очиж танилцсан. Энэ үеэрээ эрхлэх асуудлын хүрээндээ хуучин уурхайн орчмоор очиж, ухсан нүх, хог шороог нь анзаараагүй гэхээр тэдэнд ч сэтгэл дутсан байна.

Манай улс хариуцлагатай уул уурхайн тухай сүүлийн хэдэн жил эрчимтэй ярьж, юм л бол нөхөн сэргээлтийг хөнддөг. Энэ нь Байгаль орчны яамны ганц чаддаг ажил. Ямар ч үр дүнгүй хурал хуй хийж, төсвийн мөнгийг хоол унд, хүн уншдаггүй брошур хэвлэлтэд үрдэг. Олон хуудас илтгэл хэлэлцүүлж, дарга сайдууд нь зураг даруулдаг ийм л бүтцээр явж ирсэн. 16, 19 настай хоёр хүүхдийн амийг авсан тэр нүхийг өмнө нь нөхөн сэргээлт хийсэн эсэхийг яамныхан шалгах үүрэгтэй байсан ч тэд үндсэн ажлаа умартаж 2022 оны 07 дугаар сарын 11, 12-нд болсон Үндэсний их баяр наадам болон  “ХҮЙ ДОЛООН ХУДАГ”-т зохиогдсон “НААДАМ НАЙТ” арга хэмжээнд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 133 сая төгрөгийг зарцуулсан байна.

Дээрх баримтыг БОАЖЯ-ны ШИЛЭН ДАНСНЫ МЭДЭЭЛЛЭЭС үзэж болно. Байгаль орчин аялал жуулчлалын яамны болон Монгол төрийн хамгийн чухал бодлого нь МОНГОЛ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ хамгаалахад чиглэгдэх ёстой биш гэж үү!! Гэтэл тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ШОУ ЦЭНГҮҮН, НАЙР НААДАМД ЗАРЦУУЛСАН тушаалыг найман удаа гаргажээ!!!

БАРИМТ: 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/242 тоот тушаалаар Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааг сурталчилах зорилгоор 15 САЯ ТӨГРӨГ

БАРИМТ: 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/246 тоот тушаалаар Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр зохиогдох “НААДАМ НАЙТ” шоу тоглолтын ТАЙЗ КАРКАЗ, ГЭРЭЛ ЧИМЭГЛЭЛ, ХӨГЖИМД 20 САЯ ТӨГРӨГ

БАРИМТ: 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/247 тоот тушаалаар Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр зохиогдох “НААДАМ НАЙТ” урлагийн тоглолтод 20 САЯ ТӨГРӨГ

БАРИМТ: 2022 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/261 тоот тушаалаар Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааг сурталчилах зорилгоор 15 САЯ ТӨГРӨГ

БАРИМТ: 2022 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/263 тоот тушаалаар Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын “НААДАМ НАЙТ” шоунд 20 САЯ ТӨГРӨГ

БАРИМТ: 2022 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/264 тоот тушаалаар Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр зохиогдсон “НААДАМ НАЙТ” арга хэмжээний талбайн түрээсэнд 20 САЯ ТӨГРӨГ

БАРИМТ: 2022 оны 07 дугаар сарын 06-ний өдрийн А/265 тоот тушаалаар Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын оройн “НААДАМ НАЙТ” арга хэмжээний ХӨГЖИМ, ГЭРЭЛТҮҮЛЭГ зэрэгт дахин 20 САЯ ТӨГРӨГ

БАРИМТ: 2022 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн А/267 тоот тушаалаар Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр зохиогдсон “НААДАМ НАЙТ” шоуны “морин шоу үзүүлбэр”-т 3000 САЯ ТӨГРӨГ –ийг тус тус олгосон байна.

Нийт 133 сая төгрөгийг ийнхүү баяр наадам, ШОУ ЦЭНГЭЭНД зарцуулсан баримтыг дэлгэж байна Энэ их мөнгөний 10 хувиар нь ХОЁРЫН ХОЁР ХҮҮХЭД унаж амь насаа алдсан уурхайн цооног, нүхийг бөглөж ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН бүрдүүлж болох л байсан.

Байгаль орчин аялал жуулчлалын яам нь Соёлын яамны хийх ёстой ажлыг өмнүүр нь орж ТӨСВИЙН МӨНГӨӨР “ТОГЛОЖ” байгаа нь анхаарал татаж байна. Эрт үеэсээ монголчууд эрийн гурван наадмыг монголчуудын СОЁЛЫН ҮНЭТ зүйл хэмээн тодотгож, ач холбогдол өгч ирсэн. Тийм ч учраас баяр наадмын төсвийг тусад нь хуваарилж, шаардлагатай зарим нэмэлт зардлыг  СОЁЛЫН САЙДЫН БАГЦАД тусгадаг. Гэтэл тэс хөндлөнгийн яам ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР “ШОУДСАН” нь асуудлын гол нь оршиж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.