"ШИНЭ МОНГОЛ" сургууль хичээл цонхолсон үед УЛСААС 800 гаруй сая төгрөгийн хувьсах зардал авчээ
Сэдэв, асуудал
/
2022-08-19

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг. Тодруулбал Үндсэн хуулийн, Хоёрдугаар бүлгийн 16-р зүйл заалтад “Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно”, “Иргэд төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн сургууль байгуулан ажиллуулж болно” гэж тусгагдсан.

Өнөөдрийн байдлаар манай улсын боловсролын салбарт хувийн 166, төрийн 977 нийт 848 ЕБС үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь Монгол Улсын нийт сургуулийн насны 680 гаруй мянган хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг. Үүний нэг бол төрийн бус өмчийн “Шинэ монгол” бүрэн дунд сургууль юм. Тус сургуулийг анх 2000 онд “Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн”-ийн Ерөнхийлөгч Ж.Галбадрах үүсгэн байгуулж, 22 дахь жилдээ сурагчдийг боловсролын хүртээмжтэй орчноор ханган ажиллаж байна.. Одоогоор тус сургуулийн эцсийн өмчлөгч нь Э.Зулгэрэл байна.  

Тус сургууль үндсэн 75 багш, дугуйлан, секцийн 20 багштай, сүйлчилгээний 30 ажилчинтай байна. Бага, дунд, ахлах гэсэн гурван салбар сургуультай. Эдгээр сургуулийн нийт сурагчдын тоо 1500 орчим. Үүнээс бага сургуульд 600 сурагч, дунд сургуульд 480 сурагч, ахлах сургуульд 420 сурагч тус тус хичээллэдэг аж.

“Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн төлбөрийн мэдээллийг танилцуулъя.

Бага анги:

1-5 дугаар анги – 5 сая 700

Дунд анги:

5-6 дугаар анги - 7 сая

6-9 дүгээр анги- 5 сая 800

Ахлах анги:

9-10 дугаар анги – 7 сая 100

10-12 дугаар анги – 5 сая 900

10-12 дугаар анги – 5 сая 900

“ШИНЭ МОНГОЛ” сургууль жилд 8 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ-ийг нийт сурагчдаас авдаг уу?

Тус сургуулийн сургалтын төлбөрийн мэдээллийг өмнөх жилийнхтэй харьцуулбал нэг сая орчмоор нэмэгдсэн байна. Төлбөрийг дунджаар 5 сая 800 мянга гэж авч үзэн, нийт 1500 сурагчид үржүүлвэл 8 тэрбум 700 сая төгрөг болно. Энэ их хэмжээний мөнгө авч байж улсаас нэмэлтээр хувьсах зардлын санхүүжилт авах шаардлагагүй байтал, улсын сургуулиудад хуваарилагддаг мөнгөн дүнгээс хумсалсаар байгааг бодох нь зүйтэй.

Ингээд тус сургуулийн улсаас авсан хувьсах зардлыг санхүүжилтийн мэдээллийг хүргэе.

“Шинэ Монгол” бүрэн дунд сургуульд 2022 оны нэгдүгээр улиралд буюу дөрөвдүгээр сарын 14-нд хувьсах зардал нийт 196 сая 322 мянга 700 төгрөг авсан байна.

Харин өнгөрсөн 2021 оны нэгдүгээр улиралд хуваарилагдсан хувьсах зардлын дүн нь 177 сая 619 мянга 500 мянган төгрөг буюу өнгөрсөн оноос 18 сая 703 мянга 200 төгрөгөөр илүү хувьсах зардал авчээ.

ПРОГНОЗ: Монгол улсад НЭГ ЦЭЦЭРЛЭГ барих төсөв НЭГ ТЭРБУМ гаруй төгрөг болдог. Тэгвэл ойролцоогоор 5-7 сая төгрөгийн төлбөртэй “Шинэ Монгол” бүрэн дунд сургуулийн хувьд, жилд нийт сурагчдаас 8 ОРЧИМ ТЭРБУМ төгрөгийн сургалтын төлбөр  авдаг. Гэвч улсаас нэмээд 800 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ-ийн хувьсах зардал авч байгаа нь цоожтой хаалганы цаана гэрээ сахиж үлдсэн хүүхдүүдийн боловсрол эзэмших боломжоос хулгайлж байгаатай агаар нэг юм.

Хувийн сургуулиуд боловсролын үйл ажиллагаа явуулахдаа сурагчдаас өндөр дүнтэй сургалтын төлбөр авдаг. Тухайн төлбөрөөр сурагчдын хичээлийн хэрэгсэл, форм болон багш, ажилчдын цалин хөлсийг олгодог. Тус нөхцөл байдал нь нэг талаараа хүүхэд нь багтахгүй байгаа улсын сургуулиудад нэмэр болж байгаа ч, нөгөө талаараа сурагчдаас өндөр төлбөр авчихаад нэмээд улсаас их хэмжээний хувьсах зардал авч байгаа нь сонирхол татууштай. Энэ мэтчилэн өндөр төлбөртэй хувийн сургуулиуд улсаас хэр хэмжээний хувьсах зардал авч байгаа талаарх мэдээллийг www.ulsturch.mn сайт үргэлжлүүлэн хүргэх болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.128.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.