Харумафүжи Д.Бямбадоржийн "ШИНЭ МОНГОЛ" сургууль улсын төсвөөс 654 сая төгрөгийн хувьсах зардал авчээ!!!
Сэдэв, асуудал
/
2022-08-12

Харумафүжи Д.Бямбадоржийн "ШИНЭ МОНГОЛ" сургууль улсын төсвөөс 654 сая төгрөгийн хувьсах зардал авчээ!!!

Өнгөрсөн удаад манай сайт төрийн бус өмчийн “Шинэ монгол” сургуулийн хувьсах зардлын талаарх мэдээллийг хүргэсэн. Тэгвэл энэ удаад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн 166 сургуулийн нэг болох “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн хувьсах зардлын талаарх мэдээллийг хүргэе.

Тус сургууль анх 2017 онд байгуулагдсан. Сургуулийн ТУЗ-ийн даргаар Ёкозүно Харумафүжи Д.Бямбадорж ажилладаг. 

“Шинэ Монгол Харүмафүжи” сургууль нь Япон Монгол хамтын үйл ажиллагаатайгаар боловсролын чиглэлийн сургалт явуулдаг. Сургалтын төлбөрийн хувьд 4.7 саяас 4.9 сая хүртэлх үнийн дүнтэй Яармагт байрлалтай сургууль юм. 2021-2022 оны хичээлийн жилд нийт 48 бүлэгт 1500 гаруй сурагч, 93 багш, 50 гаруй ажилчинтайгаар сургалт үйл ажиллагаагаа явуулсан байна.

Тус сургуульд өнгөрсөн онд төрөөс хуваарилагдсан хувьсах зардлын талаарх мэдээллийг танилцуулбал:

-2021 оны нэгдүгээр улиралд: 168 сая 126 мянга

-2021 оны хоёрдугаар улиралд: 279 сая 523 мянга 600 төгрөг

-2021 оны гуравдугаар улиралд: 353 сая 583 мянга 600 төгрөгийн хувьсах зардлыг тус тус авчээ.

Харин энэ онд Шинэ Монгол Харүмафүжи сургуульд хуваарилагдсан хувьсах зардлыг танилцуулбал:

-2022 оны нэгдүгээр улиралд: 203 сая 211 мянга 800 төгрөг

-2022 оны хоёрдугаар улиралд: 455 сая 976 мянга 400 төгрөгийн санхүүжилтийг авчээ.

Тус дүнгээр өнгөрсөн оны эхний хоёр улирал болон энэ оны эхний хоёр улиралд авсан хувьсах зардлыг харьцуулбал:

-2021 оны эхний хоёр улиралд авсан хувьсах зардлын нийт дүн: 447 сая 649 мянга 600 төгрөг

-2022 оны эхний эхний хоёр улиралд авсан хувьсах зардлын нийт дүн: 654 сая 188 мянга 200 төгрөг болж байна.

Дээрх мөнгөн дүнгээс харахад “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн 2022 оны эхний хоёр улиралд авсан нийт хувьсах зардлын санхүүжилтийн дүн өнгөрсөн оны эхний хоёр улирлын санхүүжилтийн дүнгээс 176 сая 538 мянга 600 төгрөгөөр нэмэгджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.46.173)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.