СЭЗИС-ийн харъяа "ЭРХЭМ БАЯН ЭРДЭМ СУРГУУЛЬ" төлбөрөө ХОЁР САЯАР нэмжээ!!!
Сэдэв, асуудал
/
2022-08-11

СЭЗИС-ийн харъяа “Эрхэм баян эрдэм сургууль”-ийн төлбөр энэ жил хоёр сая төгрөгөөр нэмэгдэж зургаан сая болжээ. Энэ талаар тус сургуулийн захиргаанаас мэдээлэхдээ “2018 оноос хойш сургалтын төлбөрийг нэмээгүй барьсан, эдийн засгийн болон цар тахлын бэрхшээлтэй байдлыг харгалзсан, багш нарын суурь цалинг нэмэх шаардлагатай болсон, сургуулийн цаашдын хөгжлийн төсвийг харгалзан үзсэний үндсэн дээр” хэмээн тайлбарлажээ.

“Эрхэм баян эрдэм” сургууль нь өнгөрсөн оны хичээлийн жилд улсаас нийт 109 сая 48 мянга 200 төгрөгийн хувьсах зардлын санхүүжилт авсан байдаг.

 Харин энэ оны эхний хоёр улирлын байдлаар нийт 116 сая 134 мянга 200 төгрөгийг авсан байна.

Тус дүн нь өнгөрсөн оны 4 улирлын нийт дүнгээс 7 сая 86 мянга 200 төгрөгөөр давчээ. “Эрхэм баян эрдэм сургууль” сургалтын төлбөр нэмсэн шалтгаанаа тайлбарлахдаа эдийн засгийн болон цар тахлын бэрхшээлтэй байдлыг харгалзсан гэж мэдэгдсэн. Гэвч тус сургууль нөгөө талд байгаа иргэдийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй. Энэ байдал нь мөнгөтэй бол хүүхдээ хувийн сургуульд суралцуулах боломж өгч, мөнгөгүй бол улсын сургуульд суралц гэх дарамтыг өгч байна. Тодруулбал Үндсэн хуулийн хүүхэд бүр боловсрол эзэмших эрхтэй гэх заалт өнөөдөр “Мөнгөтэй хүүхэд л боловсрол эзэмших эрхтэй” гэх байдлаар хэрэгжиж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.129.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.