Г.НАСАНЖАРГАЛ: Энэ ажлаар 4 жил ажиллан 3,4 айлыг галын аюулаас аварсан
Ярилцлага
/
2022-08-11
Хан-уул дүүргийн 11-р хороонд байрлах "Зайсан Энхжин" хотхоны ашиглалтын албаны дарга Г.НАСАНЖАРГАЛ -тай бид ярилцлаа. Г.НАСАНЖАРГАЛ нь энэ оны 08 сарын 04 ний өдөр болкон дээр гарсан галын аюулыг дээд айлын тагтнаас ус цацан унтрааж буй зураг нь сошиал орчинд түгэн танигдсан билээ. Монголчууд бид чинь аваар осол янз бүрийн зүйл дээр хойшоо суухаасаа илүү дайраад л ордог доо гэх түүний ярилцлагыг хүлээн авч үзнэ үү

-Сайн байна бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та үзэгчдэдээ өөрийгөө танилцуулахгүй юу?

Сайн байцгаан уу намайг Г. Насанжаргал гэдэг. Зайсан Энхжин хотхоны ашиглалтын албыг хариуцан ажилдаг.

-Таны гал унтрааж буй зураг олон нийтэд их таалагдсан энэ үйл явдал яаг хэзээ болсон бэ?

Энэ үйл явдал нь 8 дугаар сарын эхний долоо хоногт болсон. Ажлаа хийгээд сууж байсан чинь болкон дээр гал асаж байна гэсэн дуудлага ирсэн. Тухайн айл эзэнгүй байсан. Тэгээд 101 дуудаад удах шинжтэй байхаар нь дээд айл руу нь гүйж орон ус цацан галыг унтраасан. Манай байрнууд хөөсөн пасаадтай болохоор нэг гал гарсан тохиолдолд байраараа шатах аюултай. Тийм учраас маш яралтай арга хэмжээ авахгүй бол бүх байраа алдах аюултай байсан учраас дарга цэрэггүй бүгд гүйж орон галыг унтрааж эхэлсэн.

-Юунаас болж гал гарсан гэж бодож байна? Галын шалтгааныг олсон уу? 

Тухайн гал маань хүмүүс аялал зугаалгаар явж ирээд газын плитка балкон дээрээ орхичихдог. Балкон дээр байсан газын плитка халж дэлбэрээд тухайн гал гарсан. Ер нь балкон дээр шилэн эдлэл тавих тохиромжгүй. Нар их халсан тохиолдолд шилэн эдлэл нь давуу цаасан эдлэлээ халаагаад гал алддаг. Ер нь энэ ажлыг аваад гурав дөрвөн жил болж байна. Энэ ажлын хүрээнд 3-4 гал гарсан айлыг галын аюулгүй байдалаа  ханган аварч хамгаалсан байна.

-Гал гарах шалтгаанууд нь ихэвчлэн юу байдаг вэ?

Айлууд маань алхам тутамдаа анхаарал болгоомжтой баймаар байна. Галууд ихэвчлэн хоолоо хийж байгаад мартаж шатаах, шатаж байгаа халуун хоолон дээрээ хүйтэн ус асгаж тос цацаж тэр хавийн бүх зүйлээ шатаах, өөрөө угаартаж унах. Мөн хүүхдүүд нь галаар тургидаг хэро тоглоомуудаа печинд хийж асаах гэж үзэх, тэгээд печээ дэлбэлж гэрээ шатаадаг. Тийм тохиолдлууд маш их гардаг. Хамгийн сүүлийн тохиолдол бас нэг айлын хүүхэд печэндээ галаар тургидаг тоглоомоо хийж асаах гэж үзэж байгаад гэр нь тэр чигээрээ шатсан. Тэгээд балкон дээр хүүхдүүд нь гарчихсан байсныг бид аюулгүй байдлыг нь ханган баг өмсөн орж аварсан. Мөн манай хотход утаа мэдрэгч бас байдаг. Тухайн гал маань асаад оволзсон тохиолдолд утаа мэдрэгч нь дуугарч хэдэн давхарт ч хамаагүй усаа татаж галыг унтраадаг. 

-Нийгмийн хариуцлагын хүрээнд хүмүүс ямар байгаасай гэж өөрөө хүсдэг вэ?

Эх орон болохгүй байна, хөгжихгүй байна, гэж хэлж байхаар хүмүүс бид эхлээд өөрсдийнхөө бүх зүйлийг төгс болгочхоод цаашаа бусад зүйлээ нэхдэг байгаасай гэж бодож байна. Бүх үйлчилгээний төлбөрөө төлчихдөг байх хэрэгтэй, аюулгүй байдлаа хангачихдаг. Өөрөө цэвэрхэн байчхаад бусдын цэвэрлэгээг заадаг. Миний гэр цэвэрхэн байвал бусдын гэр хамаагүй гэсэн үзлээ болих хэрэгтэй. Миний гэр, миний машин цэвэрхэн байна гээд машин дотор байгаа хогоо гаргаад тавьчихдаг, граш даа хогоо гаргаад тавьчихдаг, тэгсэн мөртлөө өөр зүйлээс үйлчилгээ хүсээд байдаг. Өөрсдөө тийм байж.  Ер нь тэгээд Монгол хүмүүс аваар осол янз бүрийн зүйл дээр хойшоо суухаасаа илүү дайрад ордог доо гэж боддог.

Дэлгэрэгүйг ЭНД-ээс үзнэ үү.\

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.73.38)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.