ШАВАР барималаар нутгаа чимж байгаа ХЭНТИЙН ЗАСАГ Ц.Чогсомжав КОВИДЫН ЖИЛД 7 дахь орон сууцаа АВЧЭЭ!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-12

Монгол Улсын Засгийн газрын   хамаг л бодлого шийдвэр Хэнтий аймгийг чиглэж байна. Их хааны өлгий нутаг гэдэг утгаар түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлнэ гээд “Алсын хараа - 2050” хөтөлбөрт тусгачихсан. Аймгуудад олгодог улсын төсвийн мөнгөн хуваарилалт сүүлийн хоёр жил энэ аймагт хамгийн их төсөвлөгдсөн. Зөвхөн 2020 онд л гэхэд 235 тэрбумын төсөв оногдож байв. Чингис хааны нэрээр нэрлэгдсэн хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтууд тус аймгийн Дадал, Өмнөдэлгэр, Биндэр, Батноров сумдад өрнөж байгаатай холбогдуулан хээр хөдөө элдэв хөшөө балгас, төмөр рам олон болсон.

Монголын томоохон улстөрч нэг төмөр гүүрний нээлтэд оччихоод “400 сая жуулчин удахгүй ирнэ” хэмээн ам алдаж байсан ч 2020, 2021 онуудад хил хаалттай болж гадны иргэд Монголд ирэх нь бүү хэл Монголын иргэд гэрээсээ ч гарах эрхгүй тас түгжигдсэн билээ. Энэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн нь Монгол төрийн тэргүүн болж суудал эзгүйрэв. Хуулийн дагуу нөхөн сонгууль болж тухайн үед аймаг удирдаж байсан Цагаанхүүгийн Идэрбат төрийн түшээ болов. Ингээд аймгийн Засаг даргын суудал эзгүйрэх үед Цэнджавын Чогсомжав тамга атгах эрхтэй болов.

Одоо Хэнтий аймгийг удирдаж байгаа тэрбээр нэлээд хөрөнгөтэй нэгэн гэдгийг түүний АТГ-т мэдүүлсэн ХОМ-ээс нь харж болох юм. Тэрбээр анх 2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохдоо жилд 20 сая төрөгийн орлоготой байсан бол аймгийн Засаг дарга болсоныхоо дараа 97 сая 740 мянга болтол нь өсгөжээ.

Нийтийн долоон орон сууц, үйлчилгээний нэг объект, нэг авто гарааш нь нийлээд 720 саяын үнэд хүрэх аж. Toyota Land Cruiser 200, LX 450, Toyota Prius зэрэг төмөр хүлгүүдээ 226 саяар үнэлжээ.  Тэрчлэн 55 саяын үнэ бүхий өмчлөх эрхийн 07га хоёр, Эзэмших-25м2 Эзэмших-250 м2 газартай байна. 93 сая төгрөгийн хадгаламжтай бол 325 саяын зээлтэй гэжээ.  

Нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Мөн “ЭМИЙН УВИДАС” ХХК иас хувь эзэшдэг гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. 2010 оноос аймгийнхаа жижиг улстөрд орж, ИТХ-ын өргөдөл гомдлын байнгын хорооны дарга, АИТХ-ын тэргүүлэгч, Аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаад 2021 онд Засаг дарга болж өссөн нэгэн юм. Түүнийг Дархан аварга Б.Бат-Эрдэнийн гарын хүн гэлцдэг Ц.Чогсомжав дарга УИХ-ын гишүүд, сайд дарга нарын зиндаанд тулчихсан хөрөнгө хураагаар ИХ ХААНЫХАА нутгийг удирдаад ДОЛООН ОРОН СУУЦАНДАА төөрөх мэт амьдарч байхад тус нутгийн хараагүй иргэн амьдрахын тулд ДУГУЙ ЗАСВАР АЖИЛЛУУЛЖ хоногийн хоолоо зогоож байгаа нь гаслантай!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.182.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.