Дорноговийн Засаг О.Батжаргал ОГЦОРСОН багийн дарга нарт 92 саяын ТЭТГЭМЖ олгож УИХ-ын гишүүддээ БЭЛЭГ ӨГЧЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-13

Дорноговь аймаг саяхан 90, 91 жилийн ойгоо нүсэр тэмдэглэсэн. Энэ ойг далимдуулаад тус аймгийн Засаг дарга О.Батжаргал гэх эрхэм наадам далимдуулж Төрийн хэмнэлтийн хууль зөрчиж төсвийн мөнгийг зориулалт бусаар үрсэн байж болзошгүй нь. Учир нь 2022 оны 04 дүгээр сарын 29-нд УИХ-аас баталсан “Төрийн хэмнэлтийн хууль”-д 15.1.3.хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох; 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авах; 4.2.6.үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоогүй хандив, тусламжийн шинжтэй зарлага, санхүүжилт гаргахгүй байх; 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байхыг тус тус хориглосон. УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах үүргийг Засгийн газар хариуцдаг. 21 аймгийн удирдлага, бүх яам, төрийн байгууллагын дарга нарт ч хамаатай. Харамсалтай нь Дорноговь аймгийн Засаг даргад энэ хууль хэрэггүй бололтой. Тэрбээр хууль зөрчиж  хэд хэдэн захирамж гаран дараах зардлыг гаргажээ!

БАРИМТ: Өнгөрсөн сарын 07-ний өдрийн А/452 тоот захирамжаараа Япон улсын Шизуока мужийн Өмнөд Солонгос дахь салбарын дарга Такахаши Макото, тус газрын гадаад харилцааны хэлтсийн зөвлөх Г.Эрдэнэхатан нарыг Дорноговь аймагт хүлээн авч ХООЛ ЦАЙ, ЗОЧИД БУУДЛЫН ЗАРДАЛ, ГАРЫН БЭЛЭГ зэрэгт ДӨРВӨН САЯ төгрөг зарцуулсан нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.1.5.төсвийн болон байгууллагын хөрөнгөөр бэлэг дурсгалын зүйл худалдан авахыг хориглоно гэснийг зөрчжээ.

БАРИМТ: Үндэсний их баяр наадмын дараахан тус аймгийн Засаг дарга О.Батжаргал А/481, А/482 тоот захирамж гаргаж Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүддээ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭХ арга хэмжээнд ТАВАН САЯ төгрөгийн зардал гаргасан.

БАРИМТ:  Сонгуулийн үр дүнгээр ялагдал хүлээж огцорсон дарга нарт ТЭТГЭМЖ олгожээ. Ингэхдээ татвар төлөгчдийн 92  сая төгрөгийг зарцуулжээ. Чингэхдээ нэгжийн тухай хуулийн 78.1 дэх заалтийг иш болгосон байна. Багийн Засаг дарга бол улстөрийн албан тушаал. Сонгуулийн үр дүнгээс хамаарч солигддог. Дорноговь аймагт сүүлийн хоёр сонгууль дараалан МАН-ынхан Засаг барьж байгаа. Тэтгэмж авсан 27 дарга төрийн албанд тасралтгүй 25 жил ажилласан гэх болзол хангасны үндсэн дээр албан тушаалын 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж авах эрх үүснэ. Багийн дарга  улстөрийн албан тушаал учраас 25 жил төрд ажилласан гэсэн шаардлагад нийцэхгүй. Эндээс дүгнэвэл МАН-ын хороо, үүрийн даргын албан тушаалтай ахмадуудыг шагнасан байж болох талтай юм.  

Өөрөөр хэлбэл Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал төрийн хуулийг үл хэрэгсэн танил тал, нэг намын нөхдүүддээ урамшуулал олгож, АВЛИГА, АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСГЭСЭН байж болзошгүй гэж түүний гаргасан ЗАХИРАМЖУУДААС дүгнэж болох юм. Татвар төлөгчдийн МӨНГӨ бол ДАРГА НАРЫН ТАНСАГЛАДАГ, ХООЛОНД ОРДОГ хувийн мөнгө биш гэдгийг сануулахад илүүдэхгүй байхаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.98.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.