Т.СЭРЖЭЭ: Бид уламжлалт эмчилгээгээр хүнд халдвар биш юм аа гэхэд ойр зуурын өвчнөө эмчлээд байвал хүнсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй
Ярилцлага
/
2022-08-16

Дэлхий нийтэд мал амьтныг гаршуулснаас хойш малын ямарваа нэгэн өвчнийг тухайн малын эзэд эмчилж эхэлсэн. Түүнээс хойш дэлхийн бүх орон даяар ардын эмчилгээ хөгжиж эхэлсэн байх ёстой. Түүнээс гадна эзэн Чингис маань Монгол мориор дэлхийн талыг эзэлсэн түүхтэй. Тийм учраас Монгол хүн ялангуяа адууныхаа эмчилгээг сайн мэдэж байх ёстой. Түүхэн сударт ингэж бичсэн байдаг. Монгол цэргүүд унаж яваа мориныхоо гүрээнээс цус авч өл залгадаг байсан гэж. Тэгэхээр олон хоногоор явсан морь өлдөх, унах, өвчин эмгэг тусах, тэр бүгдэд монгол ардын уламжлалт эмчилгээ улам хөгжиж ирсэн байх гэж боддог.

Та уламжлалт эмчээр хэдэн жил ажиллаж байна? Энэ уламжлалт эмчилгээгээр шавь бэлдэж байна уу?

 Намайг 1988 оноос эмчилгээ хийж эхэлж байхад ардын эмчилгээ хийдэг хүн байхгүй байсан. Тэгээд өвөг дээдсийнхээ багаж хэрэгсэл бүгдийг нь ашиглан өөрөө бие дааж сурсан. Зүү төөнүүрийн эмчилгээ бол байсан. Европ дахины шинжлэх ухааны мал эмнэлгийн арга барилыг бариад зүү төөнүүрээ хаячихсан. Тэр маань яасан бэ гэвэл Өвөрмонголд үлдчихсэн. Одоо Өвөрмонгол дорно дахины эмчилгээтэй хослуулан хэрэглэж байгаа. Тэгээд одоо багаж маань энэ байна. Энэ малд тавьдаг зүүнүүд, Монгол ардын эмчлэгээгээр хатгадаг хутганууд. Үүнийг бас тухайн үед хорьж байсан. Гэтэл одоо малчид нь өөрсдөө мал хатгадаг жижиг хутга гэртээ хадгалдаг. Би хатгаж эмчлэхээсээ гадна шинжлэх ухааныхаа эмчилгээтэй хослуулан тариа, эмээр эмчилдэг. Тэгээд саяхнаас ардын мал эмчилгээний хичээл зааж эхэлсэн байгаа. Үүнийг хичээлийн дагавар маягаар ордог. Тэгээд одоо би малын эмч мэргэжилтэй хүн болохоор дэргэрүүлэх ёстой. Төөнүүр, зүү тавина, хатгаж ханах заслаа хийнэ. Хэдийд нь хатгах уу? Тэр цаг хугацаатай. Хэдэн сар жилээр гам хийх үү?

Хатгах эмчилгээний давуу тал нь юундаа байна вэ? Антибиотик эмчилгээнээс юугаараа ялгаатай вэ?

Хатгах эмчилгээ яагаад үр дүнтэй байна вэ? гэхээр бүр өтгөрсөн ба тогтошсон цусыг аваад шинэ цусыг байгалиар нь эрүүлжүүлж байдаг тийм учиртай юм. Дэлхий нийтэд антибиотик эмийн хэрэглээ дэлгэрч байна шүү дээ. Энэ нь хүнсний аюулгүй байдалд нөлөөлж байна. Гэтэл Монгол малд юу хэрэгтэй байна. Бид энэ уламжлалт эмчилгээгээр хүнд халдварт биш юм аа гэхэд ойр зуурын өвчнөө эмчлээд байвал хүнсний аюулгүй байдалд гол нөлөөтэй. Яагаад гэвэл цусыг нь эрүүлжүүлж байгаа учраас би голдуу үүгээр эмчилдэг.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзнэ үү.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.225.234)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.