Г.АЛДАРМӨНХ: Өвлөн уламжлагчид гэдэг нь нутаг усандаа амьдарч түүх соёлоо өвлөн авч хойч үедээ өвлүүлэн үлдээж буй хүмүүс юм аа
Ярилцлага
/
2022-08-16

Яг 7 ай савынхаа бүх өвлөн уламжлагчдынхаа ур чадварыг харуулж хангалттай сайн  оролцож чадахгүй байгаа. За яагаад гэхээр Булган аймагт маань яг 13,14-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагддаг "Айрагны баяр" гэж болдог. Энэ баяр давхар явагдаж байгаатай холбоотой. Дээрээс нь бас ковид буцаад дэлгэрээд байна. Хүмүүсийн хувийн ажилтай холбоотой өв уламжлагчид маань тэр болгон оролцож чадаагүй. Өвлөн уламжлагч гэдэн чинь бас яг төрийн байгууллагуудад ажилладаг хүмүүс байдаггүй. Дандаа хувиараа гар урлал хийдэг, уран дархан улсууд. Ер нь ихэнхдээ л уул усандаа, хөдөө малаа маллаад амьдарч байгаа ийм улсууд маань Монголын түүх соёлыг жинхэнэ утгаар нь өвлөн аваад хойч үедээ өвлүүлэн үлдээж буй ийм хүмүүс байгаа.

Булган аймаг энэ Нүүдэлчин Фестиваль хэдэн хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна? Булган аймгийн онцлог нь юу вэ?

Булган аймаг 41 хүний бурэлдэхүүнтэй горхи тэрэлжийн цогцолбор газартаа ирж "Нүүдэлчин Монгол" Фестивальд оролцож байна. Булган аймаг маань өөрөө айрагны нутаг. Айргийг сайн өдрөө харж гүүгээ уяад, анхны хөрөнгөө гаргаж байгаа нь хүртэл соёлын биет бус өв. Тэгэхээр айрагны соёл тэр тусмаа адууны соёлыг илүү их анхаарч айргаа, адуугаа, хөхүүр хийж урлах хүмүүсээ, уран сийлбэрчдээ түлхүү авчирсан. За мэдээж бас Булган аймагт 2 төрлийн үндэстэн ястан амьдарч байна. Нэг нь манай Тэшиг суманд Буриадууд байдаг. За нөгөөдөх нь одоо сүүлийн хэдэн жилд Увс аймгаас нүүж ирсэн Бүрэг хангай, Орхон сумдын 2, 3-н багаар тэр чигээрээ Хотон үндэстэн гэр бүлүүд олноороо амьдардаг болсон. Түүнийгээ дагаад бас Хотон бие биелгээ Булган аймагт бас дэлгэрэх янзтай байгаа.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзнэ үү

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.129.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.