ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР “гараа угааж” буй Татварын дарга Б.Заяабал 160 саяын машинаа зарж ЯВГАН АЛХДАГ уу
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-08-16

Монгол төрийн сан хөмрөгийг бүрдүүлэх чухал үүрэг бүхий ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫГ Батжаргалын Заяабал удирддаг. Тэрбээр Увс аймгийн Хяргас сумын харьяат. УИХ-ын гишүүн Чимэдийн Хүрэлбаатарын “халаасны хүн” гэгддэг. 2016 оноос өнөөг хүртэл татварын ерөнхий газрын удирдлагын багт ажиллаж байгаа. Улсын нийт төсөв 40 гаруй мянган аж ахуй нэгжийн нуруун дээр тогтдог. Тэдгээрийг ТАТВАРАА ҮНЭН ЗӨВ, ШУДАРГААР ТӨЛӨХ бүхий л бололцоог энэ байгууллагынхан бүрдүүлэх ёстой. Гэтэл Б.Заяабал дарга ийм бодлогыг явуулж чадаагүй бөгөөд ковидын үед жижиг аж ахуй нэгжүүд сэхэл авалгүй хаалгаа барьсан. Үүнээс бол ТАТВАРЫН ОРЛОГО ТАСАЛДАХ НӨХЦӨЛ үүссэн.

ТЕГ-ын дарга Б.Заяабал нь "Анна фээшн" гэдэг компанид ажилчдынхаа хувцсыг хийлгэх, шинэчлэх гээд урьдчилгаа 293 сая төгрөгийг 2021 онд шилжүүлсэн байна. Ковидын хуулиар элдэв зүйлд төсөв мөнгө зарахгүй гэж заасан. Гэтэл ТЕГ-ын дарга нь удаа дараа гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргалаа гэж иргэн Ж.Энхбат мэдэгдэл хийж байсан удаатай. Мөн түүний өмнөх дарга Г.Занданбат нь НӨАТ-ын сугалаанаас “мөнгө хуссан” гэх үндэслэлээр чөлөөлөгдөж Б.Заяабал түүний тамгыг атгасан. Гэвч НӨАТ-ын сугалаа будлиантай хэвээр байгаа учир түр зогсоосон. Хэрэв үүнийг төгөлдөржүүлж чадахгүй бол Б.Заяабал дарга ч бас АЖИЛГҮЙ БОЛНО. Монгол улсын их хурлаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийг баталсан.  Энэ хуулийг төрийн бүх байгууллагууд дагаж мөрдөх ёстой ч Татварын газрын удирдлагууд ХАМГИЙН ИХ ЗӨРЧИЖ АЖИЛЧДАА УРАМШУУЛАХ НЭРИЙДЛЭЭР ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР тоглосон эрхэм.

Татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаж байгаа ТАТВАРЫН ДАРГА Б.Заяабал хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ гэдгийг сонирхуулъя. 2016 оны сонгуулийн үр дүнд олонх болсон МАН-ын албан тушаалын бялуунаас Татварын Ерөнхий газрын дэд дарга гэдэг амттай хэсгийг хүртсэн энэ эрхэм анх жилийн орлого нь 10 сая 612 мянга байсан бол 2021 онд 116 сая 150 мянгын орлоготой болжээ. 395 сая төгрөгийн үнэ бүхий амины нэг, нийтийн нэг орон сууцтай аж. Өмнөх онд 160 саяын Land Rover Land Rover хөлөглөж байсан бол энэ жил машинаа заржээ.

Дөрвөн сая төгрөгөөр үнэлэгдэх 40 хоньтой. Өмнөх жил мэдүүлсэн 5 үхрээ мөн л заржээ. Эзэмших эрхийн 0,04 га газраа 10 саяар үнэлсэн бол ДОТООДЫН БАНКИНД 28 сая 178 мянга, гадны банкинд 3 сая 516 мянган төгрөгийн хадгаламжтай. Бусдаас 600 сая төгрөгийн АВЛАГАТАЙ аж. 2020 онд тэрбээр “Ай Си Трейд” ХХК-ийн 1000 ширхэг хувьцаа буюу 50 хувийг нь эзэмшдэг байсан хэмээн мэдүүлж байсан бол 2021 оны ХОМ-тээ тус компаниа хасуулсан байна.

Ц.Нямдорж сайдаа! Төрийн хуулийг уландаа гишгэж байгаа Б.Заяабал тэргүүтэй агентлагын дарга нарт ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?  Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр  том толгойлсон дарга нарыг одоо л дарж авахгүй бол ТОЛГОЙ ДЭЭР чинь гарлаа. Барын зулзагыг БАГА ДЭЭР НЬ ДАР гэдэг шүү дээ!!!  

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.54.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.