Ц. АЗБАЯСГАЛАН: Зөвхөн Баянхонгор аймагт байдаг "Чулуун царгил" хөгжим бол бидний ОНЦЛОХ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ
Ярилцлага
/
2022-08-16

Баянхонгор аймаг нь хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна? Баянхонгор аймгийн онцлог нь юу вэ?

За бид бүхэн 2022 оны Нүүдэлчин Монгол Фестивальд нийтдээ 58 хүний бүрэлдэхүүнтэй өргөн дэлгэр оролцож байна. Тэгээд Баянхонгор аймгийн хувьд төв Халхын уламжлалт ёс дэг, түүх соёлын уламжлалыг дээдэлж явдаг ийм аймаг байгаа. Тэр дундаа бид бүхэн чулуун царгил хөгжим, шашин номын дуу болох гүр дуу, тууль. Өөрсдийн нутгийн онцлог брэнд бүтээгдэхүүн. Гар хийцийн урлал үзэсгэлэн, сүү цагаан идээ гэсэн энэ бүх төрлүүдээр энэхүү фестивальд оролцож байна. Чулуун царгил хөгжим нь зөвхөн манай аймгийн нутагт байдаг. Вангийн хошуу гэж нэрлэгддэг Баянхонгор, Эрдэнэцогт, Баян-овоо сумдад түгэн дэлгэрсэн. Бид бүхэн дуутай хуруу, аравдах, хуруу таалцах зэрэг наадгайгаараа алдартай. За мөн шашин номоороо нэлээн алдартай. Ламын гэгээний нутаг гэж нэрлэгддэг. Тэр утгаараа шашин номын бэсрэг дуу гэж нэрлэгддэг “Гүр” дуу байна. За Жигүүн жигүүн мэргэн хааны тууль гэсэн тууль байна. Мөн бид бүхэн энэ удаагийн наадамд дуу авианы төрөл болох Чонын дуудагыг бас чулуун царгил хөгжимтэйгөө хоршуулан оролцуулж байгаагаараа нэлээн онцлог үзүүлбэр болох болов уу гэж бодож байна.

Дэлгэрэнгүйг ЭНД-ээс үзнэ үү?

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.