ДАН ДЭЭЛТЭЙ САЙД нар “даарч” дээлээ давхарлах  гишүүд “ЯАРЧ” байна!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-08-17

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол ЭРХ БАРИГЧ НАМЫН ДАРГА НАРТ ҮЙЛЧИЛДЭГ гэдэг нь нотлогдлоо. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Засгийн газрыг тогтвортой, бяртай болгох” гэж бүх эрхийг хамж өгсөн. Өөрөөр хэлбэл Төрийн тэргүүн нь БЭЛЭГ ТЭМДЭГ болчихсон.  Өмнөх Засгийн газрууд 1,5 жилийн дундаж настай байсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ жишгийг бас л давтах нь. Ямартай ч ДӨРВӨӨС ИЛҮҮ ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙДТАЙ БАЙЖ БОЛНО гэсэн дүгнэлтийг ҮХЦ-ээс гаргаад МАН-ынханд бэлэг барьчихлаа. Энэ бол ӨГЗӨГ хэмээх Б.Одбаярт ГАВЬЯАТ ХУУЛЬЧ БОЛГОСНЫ ШАГНАЛ юм.

Хэнтий аймгийн Бэрх тосгоныг БЭРХ ХОТ болгон хөгжүүлж байгаа 40 гаруйхан настай Ерөнхий сайдын “ШИНЭ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗАР-”т дан дээлтэй сайд нар ДААРЧ ЭХЛЭХ нь!!  Учир нь удахгүй Засгийн газар ганхаж зарим нэг дан дээлтэй сайд нараараа туг тахиж, УИХ дахь МАН-ын бүлгийн гомдогсдийн армийг “хоолонд” нь оруулах нь.

Олон нийтийн зүгээс ажлын муу үнэлгээ авдаг Соёлын сайд Ч.Номин, Зам тээвэр, хөгжлийн сайд Л.ХАЛТАР, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг чөлөөлж тэдний оронд гишүүдэд боломж олгох юм байх. Төрийн бодлого ЧАНГА байвал ТҮМНИЙ АМЬ бөх л байх ёстой. Навч хагдархад НАМАР ЕРДӨӨ ШАЛТАГ гэдэг шиг угаа муу ажиллаж байгаа нөхдүүдээс нэрээ цэвэрлэж авахад Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зүгээр л ШАЛТАГ болох нь дамжиггүй. МАН-ын бүдүүн бүлгийн ахмадууд одоо жинхэнээсээ ОРДНЫ КРИДОРООР ХӨНГӨН АРААНДАА хийчихсэн гүйж яваа.

Удахгүй ээлжит чуулган зарлаж МАН-ын бүлэг хуралдана. Ц.Даваасүрэн тэргүүтэй нөхдүүд эсэргүүцлийн жагсаал зарлаж хэсэг дүвчигнөнө. Ийм янзаар намрын улстөр идэвхжиж, гишүүний суудал мөрөөдөгсөд Сүхийн талбайд суулт зарлахаа мэдэгдчихсэн. Т.Доржханд нарын жижиг “утсан хүүхэлдэй”-гээр ҮНДСЭН ХУУЛИЙН өөрчлөлтийг хүчтэй сэвүүлсний хүчинд МАН-ынхан амлалтаасаа татгалзаж, маргааш нөгөөдөргүй ийнхүү Засагаа авч хаях хэмжээнд хүрэв.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар ТЕНДЕР, КОНЦЕССООС болж огцорсон. Түүний дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар ТАВЧИКТАЙ ЭМЭГТЭЙГЭЭС болж огцров. Харин залуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр огцрохоор болов. Энэ бол ШАЛТАГ.

Засаг огцорсоны дараа шинэ баг бүрэлдэхүүн гарч ирэх юм. Одоогийн сайд нараас Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хууль зүйн сайд Х.Няммбаатар нар үлдэж бусад сайд нарт солио холио орж, ДАВХАР ДЭЭЛТЭЙ, ДАНХАР БҮТЭЦТЭЙ идэж уухаа түрүүнд тавьсан хөшүүн хойрог Засаг бүрдэх нь. Мэдээж намын дүрэмд заасны дагуу НАМЫН ДАРГА НЬ Ерөнхий сайд хэвээрээ үлдэнэ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.187.10)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.