С.МӨНХЧУЛУУН: Банкууд зээл гаргаж өгөөд НЭГ ХУВЬ шимтгэл авч байгаа нь ХУУЛЬ ЗӨРЧИЖ байна
Сэдэв, асуудал
/
2022-08-18
ШӨХТГ-ын Дарга С.Мөнхчулуун “Иргэдэд банкны зээл гаргаж өгөөд, нэг хувийн шимтгэл буцаан авч байгаа нь ямар ч тооцоо судалгаагүй, хууль зүйн үндэслэлгүй” гэж мэдээллээ. Улмаар тус асуудлаар иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс холбогдох байгууллагад албан даалгавар өглөө

ШӨХТГ-ын Дарга С.Мөнхчулуун:

-Банкны зээлийн шимтгэл нэг хувийн талаар судлах явцад ямар ч тооцоо судалгаа байхгүй, зүгээр л зээл гаргаж өглөө 1%-ийг нь өг гэдэг нь хэрэглэгчийн аргагүй байдлыг нь ашиглан, хясан боогдуулсан шинжтэй, нөгөө яригдаад байдаг тендер авч өгөөд хувь авдаг гэдэг шиг л харагдаж байна. Тиймээс банкнууд хуульд нийцүүлэн шимтгэл хураамжаа үндэслэлтэй тогтоож, иргэдээс хууль бусаар хураасан шимтгэл, хураамжаа эргүүлэн төлөх, эсхүл үндсэн зээлээс нь хасч тооцох хэрэгтэй.

- Иргэд бүгдээрээ нэг хувиа авна гэвэл яах вэ? гайгүй явж байгаа банкны салбараа татаж унагаах гэж байна гэсэн асуулт, шүүмжлэл ирж байна.

- Хууль бусаар ашиг олж оршин тогтнодог салбар байж болохгүй. Салбар нь уначих вий гээд хууль зөрчиж, иргэдийг хохироосоор байгаа асуудлын хажуугаар чимээгүй амаа хамхиж, нүдээ аниад сууж болохгүй.

-Тэгээд ч банкнууд иргэдээс хууль зөрчиж нэг хувийг аваад, түүнийгээ иргэдэд буцаан зээлдүүлж эргэлдүүлээд хэд дахин ашиг олчихсон, хууль бусаар хураасан нэг хувийн шимтгэлээ буцаан төлөхөд эрсдэл хүлээхээргүй болсон байгаа.

-30 хоногийн хугацаатай Албан даалгаврын биелэлтийн хариу ирсний дараа дараагийн арга хэмжээг авах болно.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.30.72)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.