Татвар төлөгчдийн мөнгөөр ХООЛ УНДНЫХАА мөнгийг даалгуулдаг ГАВЬЯАГҮЙ ГАВЬЯАТ ГОМПИЛДООГИЙН МӨНХЦЭЦЭГ
Сэдэв, асуудал
/
2022-08-18

Түүхэнд хатан ухаан, эр зоригоороо мөнхөрсөн олон арван бүсгүйчүүд бий. Тэдний залгамж халаа өнөөгийн төрд буй эмэгтэй гишүүд. Гэвч тэд маань эрх ашиг, албан тушаалын “Төлөө” л ам ангайдаг. Хот хөдөө, хаана ч эмэгтэйчүүд, хүүхдийн эрх зөрчигдөж байхад ганц удаа ам ангайсан түүх байхгүй.

Харин сайд, даргын албан тушаалын төлөө бол ёстой нэг эрчээрээ гүйнэ. Соёлын салбарт олон жил ажилласан хэмээн цээжээ дэлддэг тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаандаа ГЯЛАЙЖ ГЯЛТАЙХ ГАНЦ ч шинэ ЗҮЙЛ  хэрэгжүүлж чадаагүй гэхээр ХАРАМСАЛТАЙ. Сэтгүүлч байж, нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө ажиллаж байсан ч АРДЫН НАМД ороод сүнсээ худалдчихсан гэхэд хилсдэхгүй олон эмэгтэй бий. Тэдний өрөөсөн дугуй нь “ГАВЬЯАГҮЙ ГАВЬЯАТ” Гомпилдоогийн МӨНХЦЭЦЭГ.

Тоон дотор үсэг байна гэгчээр наадам далимдуулж уут уутаар нь тараасан олон чанаргүй “ГАВЬЯАТУУД” дунд эрхэм төрийн түшээ бүсгүй багтчихсан тууж явах нь анхаарал татав. Төрийнхөө сүлдийг өөрчилье, “МОДОН МОРИОР ЯАХ ЮМ БЭ” хэмээн ард түмнээ, түүхт ёсоо доромжилж байсан учраас МАН-ын томчууд түүнийг шагнасан юм байлгүй. УИХ-ын гишүүн болоод зургаан жилийн нүүр үзэж байгаа тэрбээр ядаж ганц хуулийн төсөл өргөн барьсангүй.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Яруу найрагч Г.МӨНХЦЭЦЭГ нийгэм рүү чиглэсэн соён гэгээрүүлэх зүйл ЮУ ХИЙСЭН БЭ?

Уг нь утга зохиол судлаач, бичиг соёлын хүн гэж олон нийт түүнийг мэдэх ч, тэрбээр ямар ч чадваргүй төрийн түшээ болохоо баталчихаад буй. Хийж гийгүүлсэн зүйл, хөгжүүлж бүтээсэн төсөлгүй атлаа төрийн нэр барьж Говьсүмбэр аймагт ажиллахдаа “ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР” идэх хоол, хонох буудлынхаа зардлыг даалгаад явсан удаатай.  Мэдээлэл гарсаны дараа  Засгийн газрын мэдээ, Зууны мэдээ сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан гэдэгч ядаж түүний нэртэй ганц “ЯРИЛЦЛАГА” байдаггүй.

Зохиолчдын хорооны байрыг “ЛОМБАРД, ТҮРЭЭСИЙН БАЙР” болгож, жилд ганц болдог “БОЛОР ЦОМ” яруу найргийн наадмыг өндөр үнээр дамлан зарж, тэндээс олсон ашигаараа УИХ-ын гишүүн болсон хэмээн зохиолч нөхөд нь ил далд ярих нь бий. Ямартай ч хэсэг хугацаанд Монголын зохиолчдын эвлэл гэх байгууллагыг удирдаж байхдаа “Архичдын толгой хоргодох байр” болгосон гэлцдэг.  Энэ мэтээр буруу замаар будаа тээж явсан тэрбээр төрийн түшээ, улмаар энхрий хайрт намынхаа буянаар, эсвэл буруу аргаар “ГАВЬЯАТЫН ТЭМДЭГТЭЙ” болчихов.

ТЭТГЭВРИЙН талаар МЭДЛЭГГҮЙ гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ 

Тэтгэврийн асуудлаар ахмадуудаа доромжилж, энэ бол та нарт өгч байгаа хайр хишиг, дуугүй хүрт гэх ухааны юм ярьсан удаа ч бас бий. Энэ нь Говьсүмбэр аймгийн иргэд болоод бусад гишүүдийн нүүрийг улалзуулаад авав уу даа гэлтэй.

Тэрээр “Тэтгэвэр бол төрөөс иргэдэд өгч буй дэм” гэж хэлээд насаараа хөдөлмөрлөж, татвар төлж байж тэтгэвэрт гарч байгаа иргэдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн үг хэлсэн. Үүнээс үүдэн “Мэдлэггүй” гишүүдийг эргүүлэн татвал таарна гэх шүүмжлэл олон нийтийн дунд ихээр гарсан.

756 саяын хөрөнгөтэй Г.МӨНХЦЭЦЭГ гишүүний ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Яруу найрагчийн тарчигхан амьдралаас салж, их улстөр лүү төрөл арилжсан Г.Мөнхцэцэгийн хөрөнгө орлогын мэдээллийг танилцуулъя. Тэрээр 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт өөрийн орлогоо 31 сая 704 мянган төгрөгтэй гэж мэдүүлсэн байна. Харин 2020 онд түүний орлого огцом нэмэгдэж 421 сая төгрөг болжээ. Харин өнгөрсөн он буюу ковидын жилд тэрээр өөрийн орлогоо 49 сая 469 мянга 740 төгрөг гэж мэдүүлжээ.

Түүний нийт хөрөнгө 756 сая төгрөг. Үүнд 570 саяын үнэлгээтэй хоёр нийтийн орон сууц, хоёр авто зогсоол, 30 саяын үнэлгээтэй суудлын жижиг машин, Toyota, Lexus нэг, 3 саяын үнэлгээтэй 30 хонь, 23 саяын үнэлгээтэй 0.7 болон 0.5 га газрууд, 130 саяын үнэлгээтэй үнэт эдлэл тус тус багтана. Мөн түүний дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн 10 сая 736 мянга 390 төгрөг байна. Тэрээр Говь ХК-аас 17 ширхэг, Улсын их дэлгүүр ХК-аас 7 ширхэг, Эрдэнэс таван толгой ХХК-аас 3216 ширхэг  хувьцааг эзэмшдэг аж.

Эрхэм гишүүн Г.Мөнхцэцэг та хөрсөн дээрээ бууна уу? Монгол улсын тусгаар тогтнолын билэгдлийг уландаа гишгэлсэн, улсын төсвийн мөнгийг ходоодондоо шингээсэн гишүүнийг Монгол улс хүсээгүй. 2020 оноос хойш дахин их хурлын гишүүнээр сонгогдсон та аймаг орон нутагтаа юу хийсэн бэ? Өчих үг байхгүй бол үлдсэн хоёр жилийн хугацаандаа үүрэгт ажлаа бүрэн биелүүлээд, мэдлэгтэй ардын нэгэнд суудлаа сайн тавьж өгөөрэй гэж хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.150.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.