“Ажнай”-г ТЭРГҮҮН ШАДАР -т тохирсон бол Э.Бат-Амгалан ХОТ ХАРИУЦСАН САЙДАД санаархан "гүйж яваа" аж!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-08-29

Энэ жил Улаанбаатарчууд ГАЛ АЛДАЖ МЭДНЭ гэдгийг салбарын сайд нь зоригтойгоор илэрхийлсэн. Тэгэхээр цахилгаан, дулааны хомсдолд орно гэдэг нь тодорхой. Салбартаа үүссэн бодит нөхцөл байдлыг ил цагаан, үнэнээр нь хэлсэн Н.Тавинбэх сайдад харин ч алга ташиж баяр хүргэх ёстой. Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 70 гаруй хувьтай байгаа аж. Урд хөрш хилээ хаасантай холбоотойгоор томоохон засвар, шинэтгэлийн ажил гацсан. Өөрөөр хэлбэл энэ өвөл өмнөхөөсөө ч хүйтэн байх агаад иргэд ОСГОЖ, ХӨЛДӨХ ЭРСДЭЛТЭЙ гэдгийг цаагуураа хэлээд байгаа юм.

Гэтэл Засгийн газрын гишүүд маань бас ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖ, ДЭЭЛЭЭ ДАВХАРЛААД ЭХЭЛЛЭЭ. Тэд маань л дулаан хувцастай, бүрэн бүтэн байвал энгийн иргэд бид ямар хамаа байх вэ...!! Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэж үгтэй. Засаг бусниулж, иргэдийн сонголтыг үгүй хийсэн Т.Доржханд нарын гишүүд одоо амаа барьж байгаа. Учир нь тэд өвлийн их бэлтгэл ажлын хажуугаар улстөрийн тоглоом эхлүүлж ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮДИЙН ХУВЦАСЫГ ЗУЗААЛЧИХЛАА.

Шинэ хуучин гишүүд ДАВХАР ДЭЭЛТЭЙ, ДАНХАР БҮТЭЦТЭЙ болох гэж улайран гүйж, МАН-ын цагаан байраар өдөржин эргэлдэнэ. Өнөөдөр төрийн гурван өндөрлөг уулзалдаж хэн нь хэдэн сайдтай болох тохироогоо хийнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс өөрийн сайдуудаа Засаг хэвээр хадгалах санаатай байгаа ч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ шинээр сонгогдсон гишүүдийнхээ дээлийг давхарлах ажиллагаа явуулахаа ил тод зарлаад буй.

Түүнчлэн олонхийн хүслийг хангагч АН-ын цөөн хэдэн нөхдөд “шагнал” хүртээж гурван сайдын суудлаа бэлэглэх аж. Ингэхдээ хамгийн их хэл ам дагуулдаг, асуудал үүсдэг гурван салбараа өгч, тэднээс хариуцлага нэхнэ. Чадахгүй байвал тэднийг ч бас дараа нь солих бодлого барих аж. Өөрөөр хэлбэл олон түмнээ “Ажнай” хэмээн нэршсэн Өмнөговийн Д.Бат-Эрдэнэ гишүүнийг Тэргүүн шадар сайд, “ЖЕНКО”-гийн гарын хүн гэгдэх Ц.Туваанд “эрсдэл өндөртэй эрүүл мэндийн салбараа” өгч, цагтаа газрын даргаар нь ажиллаж байсан Н.Ганибалд Хөдөө аж ахуйн салбараа даатгах аж.

Харин хотын хөгжил хариуцсан сайдын сэнтийд Баянзүрхийн Э.Бат-Амгаланг томилуулахаар хотын дарга Э.Сумъяабазар Ерөнхий сайдтай “нам тохироо” хийж, сэм уулзаж яваа.  Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын удирдах “ИХ ЭВ ЭЕ”-ийн Засгийн газрын үр хөврөл өнөөдөр бүрэлдэж, лхагва гараг гэхэд төрж, төрийнхөн халаа сэлгээнд өртөж, намрын их улстөр “хэлд орно”.  Э.Бат-Амгалангийн хувьд ИХ МӨНГӨНИЙ ҮНЭР авчихсан нэгэн. Тэрбээр одоо УИХ дахь "Улаанбаатар хотын хөгжлийн бодлого хариуцсан түр хороо"-ны даргаар ажилладаг бөгөөд одоо Засгийн газрын бүтцэд шилжихэд нь сайд болох санаархал хамгийн их байгаа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.44.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.