Ж.Сүхбаатар: Би хотын даргатай ажил булаацалдахгүй. ЭНГИЙН ШИЙДЭЛ олж хотын ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛНА
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-08-31

Засгийн газрын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хэрхэн ажиллах талаараа байр сууриа илэрхийлэв. 

Тэрбээр "Хотын төвлөрлийг сааруулах гэдэг асуудал миний хариуцах чиг үүрэгт бий. Улаанбаатар хотод амьдарч буй 1.5 сая хүн амын төвлөрлийг сааруулах ажил гэхээр дагуул хот, том хотууд, зарим аймгийн хөгжлийн асуудал хүртэл хамаарна.  Улаанбаатар хотын даргатай ажлаа хуваарилах тал дээр ажил булаалдаж, зөрчилдөхгүй. Олон сайд, дарга нарыг хооронд нь холбоод, дэс дараатай, иргэдтэй зөвлөлдөж хэцүү ч байсан зарим шийдвэрийг гаргах цаг болсон.  Түгжрэлийн улирал есдүгээр сараас ирэх оны тавдугаар сар хүртэл үргэлжилдэг. Өглөө, орой болгон бид түгжрэлийг бүрэн мэдэрч байна. Тэгэхээр түгжрэлийг бууруулахын тулд ойрын, дунд, хэтийн хугацаанд шийдлүүд гаргаж ажиллах юм. 

Ойрын хугацааны шийдлийн хувьд амынхаа нэвтрүүлэх чадвар, нийтийн тээврийг хөгжүүлэх ёстой. Зохицуулалт, хязгаарлалтыг хийх шаардлага үүснэ. Мэдээж захиргааны арга хэрэглэнэ. Сэтгэлгээний асуудал бас байна. Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхгүй байгаа нь түгжрэлд бас их нөлөөлж байна.  Засгийн газрын багт туслаад, түгжрэлийн асуудал руу анхаарлыг төвлөрүүлж нэгтгэх үүрэг хүлээж байгаа. Миний хувьд ЗГХЭГ-ын болон хотын даргатай нягт уялдаатай ажиллаж, олон яам, агентлагийн үйл ажиллагааг нэгтгэж чиглүүлэх ажлыг хийнэ.  Магтуулах, хариуцлагаас зугтаах гэж би ирээгүй. Удаж хүлээж суухгүйгээр түгжрэлийн асуудлаар зөвлөлдөж, хамгийн боломжит шийдвэрийг гаргана.  Түгжрэлийг бууруулахын тулд хөрөнгө бага шаардах ажил хийхэд анхаарна Мэргэжлийн хүмүүсийн үгэн дээр эрэмбэ дарааллыг тогтоогоод иргэдэд бодит байдлыг хэлээд шийдлээ гаргаж танилцуулаад хэрэгжүүлнэ. 

Үндэсний хороогоо шинэчлэн байгуулаад ажлын албаа зохион байгуулна. Түгжрэлд зориулсан төсөв гэдэг бол их явцуу ойлголт юм. Шууд болон шууд бусаар түгжрэл рүү хэрхэн хүчээ гаргаж байгаа вэ гэдгийг гаргаж тавина. Улаанбаатар хотын төсөв дээр улсаас татдаг мөнгөө багасгаад 400 гаруй тэрбум төгрөгийг үлдээнэ гэж Ерөнхий сайд хэлсэн. Энэ жилээс мэдрэгдээд эхэлнэ. Түгжрэлийн асуудлыг хоёр хуваах ёстой. Хөрөнгө мөнгө бага шаардах ажил хийхэд анхаарна. Хамгийн хүнд асуудал хариуцаж байгаа хэрнээ хамгийн даржин төсөвтэй л байна гэсэн үг. Маш бага зардлаар он дуустал ажиллах нь тодорхой. Мэргэжилтнүүдийн үгийг сайн анхаарч иргэдийн саналыг сонсож, гүйцэтгэлд анхаарна" хэмээв. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.