Д.Амарбаясгалан: ТӨР нь иргэн, ААН-ээ дарамталдаг байдлыг ХАЛНА
З.Батхуяг
Ярилцлага
/
2022-08-31

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт шинээр томилогдож буй сайд нар тангараг өргөлөө. Үүгээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Амарбаясгалан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдсон юм.

Тэрбээр тангараг өргөснийхөө дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө,

"Илүү хурдтай, илүү бүтээмжтэй байх боломжийг бодолцож, шинэ сайд нарыг сонгосон. Энэ цаг үед МАН хоёр дараалан Засгийн газрыг барилаа. Цаашдын УИХ-ын сонгууль болон ирээдүйн агуулгуудыг анхаарч, энэ шийдвэрүүдийг гаргасан байгаа. Орон нутгийн төдийгүй төрийн анхан дунд шатанд хариуцлага барьж ажиллана. Төрийн бүтээмжийг сайжруулахын тулд нээлттэй, ил тод байдлыг хангах хэрэгтэй. Иргэн, төр хоёрын харилцаа хангалтгүй байгаа. Арга барилын хувьд иргэн, ААН-дээ дарамт болж ирсэн. Төр нь иргэддээ саад болдоггүй, амар тайван амьдралын нөхцөлийг бүрдүүлдэг болох хэрэгтэй. Улс төрийн намын шинэчлэлийн ажлыг зогсоохгүйн төлөө зүтгэнэ.

Албан тушаалын хувьд улс төрийн яриа хэлцэл хийгдсэн зүйл байхгүй. Үүнийг цаашид анхаарах л ёстой. Илүү хүссэн нь биш илүү чадвартай нь байх ёстой газраа ажиллах ёстой. Цаг үе, нөхцөл байдал бүр адилгүй. Сайд хийсэн учраас дахиж сайд хийж болохгүй гэхээс илүү улс төрийн болон ажлын туршлагатай, хурдтай ажиллах боломжтой хүмүүст итгэл хүлээлгэх  хэрэгтэй" гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.138.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.