Р.Дагвыг САРЫН 5 САЯЫН ЦАЛИНТАЙ ажилд томилохдоо хууль ЗӨРЧЖЭЭ. Хотын даргаа!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-09-01

Монгол улсын Засгийн газраас төрийн хүнд суртлыг багасгах, ажилчдын ур чадварыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх бодлогыг хэрэгжүүлж буй. Улмаар татвар төлөгчдийн мөнгийг хэмнэх, дарга нарын тансаглалыг багасгах зорилгоор “ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ” гэгчийг батлан улс орон даяар хэрэгжүүлж буй. Уг хуульд 1.1.Энэ хуулийн зорилт нь төр, түүний бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга батыг мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан бол 4.2.2.хэмнэлтийн горим нь иргэд, олон нийтийн ашиг сонирхолд нийцэж, тэдний дэмжлэгийг хүлээхүйц түвшинд тодорхойлогдсон байх; 5.4.Энэ хуульд заасныг зөрчиж тэргүүн дэд, дэд, орлогч дарга, зөвлөхийн чиг үүрэгтэй ижил эрх, үүрэг бүхий өөр нэршилтэй албан тушаалын орон тоо бий болгох, түүнд аливаа албан тушаалтныг томилох, орон тоог хэвээр хадгалахыг хориглоно.

Мөн хуулийн 15.1.1.Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэргүйгээр шинээр хараат болон охин компани байгуулахыг хориглосон. Гэтэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар 2022 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн Б/90 тоот захирамж гарган “Бодлого судалгаа, шинжилгээний төв” гэх нийслэлийн өмчит үйлдвэрийн газар байгуулж хууль зөрчжээ. Улмаар тус байгууллагын захирлаар өөрийн орлогчоор ажиллаж байсан Рэнцэндагвын Дагвыг томилсон нь бас хууль бус томилгоо болов. УИХ-ын баталсан хууль, Засгийн газрын тогтоол шийдвэрийг нийслэлд хэрэгжүүлэх үүрэгтэй Засаг дарга нь ХУУЛЬ ЗӨРЧИЖ, БУСДАД ДАВУУ БАЙДАЛ олгож байгаа нь ашиг сонирхолын зөрчилтэй гэж үзэж болохоор байгаа юм. 

Тэрчлэн Р.Дагвын үндсэн цалинг сарын ТАВАН САЯ ТӨГРӨГ байхаар захирамж гаргасан байна. Төрийн хэмнэлтийн тухай болон бусад хууль дүрмийг зөрчиж нийслэлийн төсөвт үйлдвэрийн газрын дарга болсон Р.Дагва нь мөн л хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг зөрчиж томилгоо хийж, улмаар шаардлагагүй зүйлд төсвийн мөнгийг ЗОРИУЛАЛТ БУСААР ЗАРЦУУЛСАН байна.

Тодруулбал 287 сая төгрөгийн техник хэрэгсэл, ширээ сандал авсан бол нэр бүхий албанд хүмүүс ажилд авсан байна.  Хотын даргаа ингэж хууль зөрчиж, дураараа авирлаж болдог юм уу!!! Хотын удирдаж байгаа бүхэн бяртай байж болох ч ХУУЛЬ ИРГЭН БҮРД ИЖИЛ ТЭГШ ҮЙЛЧЛЭХ ЁСТОЙ гэсэн Үндсэн хуулийн зүйл заалт зөрчигдөөд байгааг анхаарна биз ээ!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.58.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.