"ТӨБЗГ" 41 САЯ орчим төгрөгийг ГАРЫН АВЛАГА авахад зарцуулжээ
Сэдэв, асуудал
/
2022-09-01

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар Б.Цэнгэл ажилладаг.

Уг байгууллага нь төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хүрээнд төрийн өмчит  компаниудад төрийн  төлөөллийг үр дүнтэй хэрэгжүүлэх, компанийн сайн засаглалыг нутагшуулах, хэвшүүлэх, төрийн өмчийн удирдлага, зохицуулалтыг олон улсын түвшинд хүргэх зорилготой. Үүний хүрээнд Азийн сантай хамтран ажиллах болсон байдаг.

Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2022 оны тавдугаар сарын 24-ний өдөр “Цамбагарав хэвлэл” ХХК-д “Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого зардалд” гэх утгатайгаар 41 сая 832 мянган төгрөг шилжүүлжээ. Тус зарлагын хууль тогтоомж зөрчиж буй үндэслэл нь А4 гарын авлага 6300 ширхгийг худалдан авсан байна.

Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн Хоёрдугаар бүлэг, 15.2.3 заалт болон 15.2.4 заалтуудыг тус тус зөрчжээ. Тухайн заалтуудад:

15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэх;

15.2.4.бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлтийг байгууллагын дотоод сүлжээнд цахим хэлбэрт шилжүүлэх зэргээр бичгийн цаас, хувилагч, хэвлэгчийн хорны зардлыг хэмнэх гэж заасан байдаг.

Өнгөрсөн 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр Засгийн газрын 43 дугаар тогтоол гарч төрийн байгууллагууд түүнийг удирдаж буй дарга, эрхлэгч нарт төсвийн мөнгө хэмнэх үүрэг өгсөн. Гэвч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байгаа нь төрийн хуулийг уландаа гишгэлсэн явдал гэж ойлгогдож байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.20.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.