Хөмсөг зангидагчийг “намнах” ХӨМХИЙ ЗУУГЧ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-09-01

Увсын хоёр ч хүн ШИНЭ СЭРГЭЛТИЙН “ЗАСГИЙН ГАЗАР”-т багтав. Бэл бэнчин, бизнесээрээ ангидаа төдийгүй, улсдаа толгой цохидог алдарт “ХУРДЫН ЧОЙЖОО”. Нөгөөх нь ЖЕНКОГИЙН “МӨНХИЙН ӨРСӨЛДӨГЧ” Чимэдийн Хүрэлбаатар.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “давс” мэт шорвог үгтэй, цог мэт улайссан цор ганц нь тэр байсан. Тийм ч учраас Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулын “мөнхийн өшөөтөн” нь байсан учраас одоо ч түүний гомдол тасардаггүй. Яриа болгоныхоо засвар “урдаас танк ороод ирнэ гэж иргэдийн тархийг угаасан нөхрөөс болж” Монгол улсын эдийн засаг ийм байдалд хүрсэн гэдгийг “ёжилсоор” байдаг. Х.Баттулга ч түүнийг “Гадны гар хөл, эх орны баялагаа зарсан урвагч” хэмээн үзэж Сангийн сайдаар томилохыг нь эсэргүүцэн ХОРИГ тавьж, түүний боосон улсын төсвийг хэд хэдэн удаа буцааж байсан удаатай.

Өмнөх засагт “цог мэт улайсаж” байсан Ч.Хүрэлбаатар Л.Оюун-Эрдэнийн Засагт “гал мэт дүрэлзэхэд” бэлэн нэгэн очив. 44 их наядын эдийн засгийг тэлж, олон улс руу харж ажиллана гэдгээ ч илэрхийлсэн. Мэдээж төрийн бодлогоороо явах байх. Харин түүний хамгийн ихээр “өшөө авах” хүн бол одоо гудамжинд лааз өшиглөж буй АН-ынхан, тэр дундаа Ерөнхийлөгч асан Х.Баттулга байх болов уу!!

Ямартай ч тэр ШҮД ЗУУЧИХСАН байгаа. Түүний харцанд ч, сэтгэлгээнд ч, хэлдэг үг болгонд нь “ЖЕНКО”-гийн эсрэг санаа цухалздаг. Монгол улсын Засгийн газраас эдийн засгийн хөгжлийг чөдөрлөж, томоохон төслүүдийг гацаасан нөхдүүдтэй “ХАРИУЦЛАГА ТООЦОХ” ажлыг эхлүүлсэн. Сонсоход сүржин энэ мэдэгдлийн цаад үзүүр нь мэдээж Х.Баттулгад тулна. Х.Нямбаатар нар “эрүүгийн хэрэг үүсгэн шалгана” гэдгийг илэрхийлсэн. Тэгвэл эдийн засгийг аль, ямар шатанд гацаасан баримт бичгийг ШҮД ЗУУЖ буй Ч.Хүрэлбаатар амархан гаргаад ирэх боломжтой. Олон жил хөмсгөө зангидаж явсан ЖЕНКО-гийн эсрэг “хөмхийгөө зууж” яваа

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.6.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.