Б.Төгсбаяр: “IDMN” ХХК ӨТТЭЙ МАХААР хоол хийж уурхайн ажилчдын ЭРҮҮЛ МЭНДЭД “ЗАНАЛХИЙЛЖ” байна!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-09-02

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Зүүн цанхийн уурхайн зарим ажилчид ӨТТЭЙ МАХААР ХИЙСЭН ХООЛ ИДЭЖ БАЙНА гэсэн гомдлын дагуу бид холбогдож дараах тодруулгыг авлаа. “Эрдэнэс Таван толгой”  ХК-ийн туслан гүйцэтгэгч “Нормаунт” ХХК-нд кетрингийн үйлчилгээ үзүүлдэг “IDMN” ХХК  нь удаа дараа өттэй махаар хоол хийж үйлчилсэн аж.

Тодруулбал 2022 оны 04 дүгээр сараас эхлэн Зүүн цанхийн уурхайд ажилладаг хэд хэдэн компанийн ажилдын гэдэс өвдөж эмнэлэгт хандсан. Аймгийн мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж дуудаж байсан. Өнгөрсөн наймдугаар сарын 21 нд хоолны мах ӨТТЭЙ болохыг анзаарч хэл ам гаргаж байсан. Тэгээд устгасан гэдгийг тухайн компанийн тогооч нар мэдэгдсэн. Өчигдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 31-нд хийсэн ажилчдын хоолноос бас ӨТ илэрсэн. Агуулахад байгаа махнууд нь стандартын хадгалалтын шаардлага хангаагүй, ил задгай, бохир нөхцөлд байгаа. Тэрчлэн ХЯТАД БИЧИГТЭЙ хайрцагтай мах ч байгаа. Цагаан хад руу явуулах махнууд гээд гаргахгүй байгаа. Цагаан хаданд ч бас Монгол хүн, монгол жолооч нар ажиллаж амьдарч байгаа. Бид зүгээр, тэд хордох ёсгүй. Хүнсний аюулгүй байдал алдагдсан байна гэж хардаж байна. Манай ээлжийн ажилчид ойрын хэд хоног махтай хоол идээгүй, сүү, тарагаар хооллож байгаа. Настай хүмүүсийн даралт ихсэж, бие нь муудаж байна. “Моннис”, “TTJVCO”,SPC зэрэг олон компанийн ойролцоогоор 1000 гаруй уурхайчид, монголчууд энэ газраас хооллодог. Тэдний амь нас, эрүүл мэнд дээсэн дөрөөн дээр байна” гэж “Нормаунт” ХХК-ийн ҮЭ-ийн дарга Б.Төгсбаяр мэдээллээ.

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргаа!, Шадар сайдаа, Өмнөговийн мэргэжлийн хяналтын газрын дарга нараа, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлагуудаа!! Монгол улсын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа уурхайчид чинь ӨТТЭЙ МАХ ИДЭЖ хоолны хордлогод ороод “чад хийхэд” ойрхон байна! Хүнс, хөдөө аж ахуйн сайдаа!! Хүнсний хувьсгал хийх зорилго чинь хэзээ хэрэгжих вэ!!!

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.101.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.