Д.Амарбаясгалан сайдаа!! Хэмнэлтийн хууль ЗӨРЧСӨН МОНГОЛРОСЦВЕТМЕТ ТӨҮГ-ын захиралд ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
2022-09-03

Монгол Улсын Засгийн газар 2020 оноос эхлэн ТӨСВӨӨ БИЕ ДААН ХАРИУЦДАГ болсон. Энэ ч утгаараа төсвийн үрэлгэн зардлыг багасгах, хэмнэх ажлыг эхлүүлж байгаа. 2021 онд 43-р тогтоол гаргаж байсан бол 2022 оны 05 сард “Төрийн хэмнэлтийн хууль”-г баталсан. Уг хууль хэрэгжиж эхэлснээр 2022 оны төсвийн жилд 5.8 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэдэг тооцоо гарсан. Төрийн өмчийн үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн 104 тэргүүн дэд, дэд, орлогч даргыг чөлөөлж 4.4 тэрбум, зохион байгуулалтын бүтэц чиг үүргийг оновчтой тодорхойлох, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталснаар 5,6 тэрбум, сургалт семинар, хурал зөвлөгөөнийг цахимаар зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт, удирдлагын харилцаа холбооны зардал болон бусад зардлыг хэмнэх, нийтийн арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 26.2 тэрбум, төрийн өмчит үйлдвэрийн газар болон төрийн өмчит компанийн үндсэн үйл ажиллагаатай шууд холбоогүй төсөл арга хэмжээг санхүүжүүлэхгүй байхаар заасны хүрээнд 43,1 тэрбум төгрөг тус тус хэмнэжээ. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Ажлын хэсэг гарган ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон байна.

Уг хуульд 9.1.Энэ хуулийн 3.1-д заасан этгээд агаарын тээврийн хэрэгслээр албан томилолтоор энгийн зэрэглэлээс бусад суудлаар төсвийн болон байгууллагын хөрөнгөөр зорчихыг хориглоно, 15.2.3.сургалт, семинар, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр шатахуун, дотоод албан томилолт болон холбогдох бусад зардлыг хэмнэнэ гэж тус тус заасан байдаг.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байдаг “МОНГОЛРОСЦВЕТМЕТ” ТӨҮГ –ын удирдлагуудад дээрх хууль хамаагүй бололтой. Хуульгүй мэт авирлаж, ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ОНЦЫН ҮР АШИГГҮЙ ЗҮЙЛД зарцуулж, тэрчлэн гадны улс руу томилолтоор хэд хэд явжээ.

БАРИМТ: Тус компанийн зүгээс  ХЭМНЭЛТИЙН ХУУЛИЙГ зөрчиж ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН буюу уурхайн ажилчдын хөлс хүчээр бүрдүүлсэн мөнгөнөөс 82548900 төгрөгийг  хоёр удаагийн гүйлгээг өнгөрсөн наймдугаар сард ХААН ДААТГАЛ компанины данс руу шилжүүлсэн байна.

БАРИМТ:  Зорилго, үр дүн нь тодорхойгүй гадаад томилолтод гурван удаагийн гүйлгээгээр 50 сая төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байна. Ингэхдээ гурван хүн ХБНГУ-руу 33 сая 246 мянган төгрөг, наймдугаар сарын 12 –нд “Эйр транс” ХХК –ийн данс руу зургаан сая 400 мянган төгрөг, мөн сарын 17-ний өдөр 10 сая 700 мянган төгрөгийг Д.Сүхбаатарын данс руу томилолтын зардалд гэх агуулгаар нийт 50 орчим сая төгрөгийн гүйлгээ хийжээ.

Төрийн өмчит үйлдвэрийн газрын дарга нар уг нь УЛСЫН ХУУЛЬ, ТӨРИЙН ЦААЗЫГ зайлшгүй дагаж мөрдөх ёстой!! Монгол улсад ХУВЬ ХҮН, байгууллагын захирал бус ХУУЛЬ ЗАСАГЛАДАГ байх тогтолцоог бүрдүүлнэ гэсэн Төрийн тэргүүний тангараг мэт үгийг санаж МОНГОЛРОСЦВЕТМЕТ ТӨҮГ-ын захиралд ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ! Д.Амарбаясгалан сайдаа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.131.37.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.