САНГИЙН яамнаас сэм КРАНДУУЛСАН “”ТЭРБУМТАН дэд сайд Г.ТҮВДЭНДОРЖ
Сэдэв, асуудал
/
2022-09-04

Засгийн газраас Улаанбаатарчуудын “толгойны өвчин” болсон утааны асуудлыг өнгөрсөн өвөл шийдэж чадаагүй, эсрэгээрээ нэмэгдүүлсэн гэх үндэслэлээр Н.Уртнасан тэргүүтэй БОАЖЯ-ны өмнөх удирдлагын багт ХАРИУЦЛАГА ТООЦОЖ “сэлэм эргүүлэв”. Ингэснээр энэ өвлийн УТААГ БУУРУУЛАХ нэн хариуцлагатай үүрэг ПОП Б.Бат-Эрдэнэ, Г.Түвдэндорж тэргүүтэй нөхдөд ОНОГДОВ.

Байгаль орчны дэд сайд Г.Түвдэндоржийн хувьд том сайдыгаа эзгүйд орлож Засгийн газарт асуудал танилцуулах, гадна дотны томоохон төслийг удирдах, сайдын өгсөн чиглэл даалгаврыг биелүүлэх үүрэгтэй. Сангийн яаманд “тансаглаж”, төсөв санхүүгийн бодлого боловсруулж байсан тэрбээр одоо ХОТЫНХОНЫ УТААНЫ АСУУДЛЫГ хариуцна. Иргэд угаартан амь насаа алдвал, утаа, агаарын бохирдол нэмэгдвэл АЖЛАА ӨГЧ, СЭЛМЭНД ӨРТӨНӨ гэсэн үг.

Сангийн яамнаас санамсаргүй байдлаар КРАНДУУЛСАН тэрбээр 2020-2021 он шилжих жил буюу түүнийг газрын даргаас дэд сайдын албан тушаалд томилогдох үед орлого нь 40 сая болсон аж. 1 тэрбум 260 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууцтай. Мөн 166 сая төгрөгөөр үнэлэгдэх Toyota Crown, Land Cruiser 200, Mercedes Benz, ML350 автомашин хөлөглөдөг байна.  Түүнчлэн 150 сая төгрөгийн үнэлгээтэй 30 ширхэг хурдан удмын адуутай, 60 саяын  үнэт эдлэлтэй. Дотоодын банк санхүүгийн байгууллагад 931 сая 705 мянган төгрөгийн ХАДГАЛАМЖТАЙ бол бусдаас 300 саяын АВЛАГАТАЙ аж.  “Эрдэнэс тавантолгой ХК-ийн 3 мянга 858 ширхэг хувьцааг эзэмдэг бол 2013 онд ГАДААД ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР байгуулсан “Торгоны зам групп” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байна.

Түүний эзэмшсэн мэргэжил нь худалдаа, эдийн засаг, бизнэстэй холбоотой. Тийм байтал БОАЖ-ын салбар нь түүнд хэтэрхий шинэлэг орчин. БОАЖ-ын салбарын түй ч мэдлэггүй хүн алдаа дутагдал гаргавал хэн хариуцах вэ? Эзэмшсэн мэргэжлээр нь тухайн салбарт нь ажиллуулсан бол дээр бус уу?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.116.91)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.