МИШЭЭЛЭЭ тордож МИШЭЭЛТЭЭ нэмсэн, ашиг харж АЛТАЙГАА МАРТСАН “алдрайхан” гишүүн
З.Батхуяг
Нийтлэл
/
2022-09-04

Хөгжиж хөрөнгөждөггүй Говь-Алтай аймгийг хөгжүүлнэ, цэцэглүүлнэ гэж гоё амлаад төрд гарсан эрхмүүдийн нэг “МИШЭЭЛ”-ийн гэх Б.Энх-Амгалан гишүүн. Ганц хийсэн гавьяа нь Замын сайд байхдаа “МАКС” Ганбаагийн “АРЖ РӨҮД” ХХК-иар  Баянхогор-Алтай чиглэлийн замыг ар өврийн хаалгаар хийлгэсэн явдал. Харин ДАРХАНЫ ЗАМЫН ШАВИЙГ ТАВЬСАНААС хойш таван жил өнгөрч байхад эрхэм гишүүн ганц ч үг ганхийхгүй явсаар өнөөг хүрэв.  Арга буюу өөртэй нь нэр орооцолдож, хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлэхээр “би буруугүй” хэмээн арьсаа хамгаалан элдэв тайлбар хийж “жүжиглэж” яваа нэгэн.

Зам ашиглалтад орсоны дараа тэрбээр зураг хөргөө татуулж АЛТАЙД нэр дэвшээд ногоон гэрлээр гараад ирсэн. Сонгогдсоноосоо хойш нутаг орондоо, тойрогтоо олигтой ажил хийгээгүй гэдгийг баруун Алтайнхан ам уралдан ярьцгааж байна. Харин эрх мэдэл, албан тушаалын төлөө төрийн ордны кридороор уралдан гүйж, хувийн компанийнхаа төлөө л сайн ажилласан байх юм. Тодруулбал өөрийн эзэмшлийн “МИШЭЭЛ ЭКСПО” ХХК л улам томорч, цэцэрлэгт хүрээлэнтэй болчихлоо. Ковидын улмаас бүх зүйл ХААЛТТАЙ, иргэд гэрээсээ ч гарах эрхгүй байхад МИШЭЭЛИЙНХЭН ЭКСПО-гоо зохион байгуулж, хуулийн “дээр” гишгэж байсныг бодохоор эрхэм гишүүн ХУВИЙНХАА БИЗНЕСТ ИХЭЭХЭН АНХААРСАН гэж ойлгож болохоор. Зуднаар нохой зоолно гэдэгтэй ижил зүйл болсон.

Эрхэм гишүүн нутаг орныхоо, иргэдийнхээ төлөө бус хувийн эрх ашигийн төлөө л ажилласан болж таарах нь. Хамгийн сүүлийн жишээ бол МАН-ынхан эрх мэдлийн бялуу хуваалцаж байхад “жижиг хүн” ч бас хоосонгүй хоцорсон. Улс орны аюулгүй байдал, нууц мэдээлэл агуулдаг байнгын хороог ахлах болсон. Оросод ТАГНУУЛЫН СУРГУУЛЬ, Хятадад гадаад харилцааны сургууль төгссөнөөрөө түрий барьж АЮУЛГҮЙН БАЙНГЫН ХОРООГ удирдах болсон нь “аюултай” л тохироо болов. Өмнө нь жолоочийн хүүхэд учраас гээд Зам тээврийн салбарыг жолоодсон ч ДАРХАНЫ ЗАМЫГ “ТАМЫН ЗАМ” болгосон хүн.

Аливаа зүйлд төгөсгөл гэж бий...  Алтайхан дахиад “алдрайхан” гишүүнийг СОНГОХГҮЙ гэдэгт мөрийцсөн ч болно!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.219.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.